Боловсролын сайдын шуурхай өнгөрсөн Даваа гарагт хуралджээ. Энэ үеэр холбогдох байгууллагуудаас хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцыг сонссон байна.
Энэ хичээлийн жилд 4,200 орчим багш дутахаар байгаа аж. Иймд Боловсролын сайд дараах үүрэг, чиглэлийг өгчээ.
Үүнд:
- Багшийн хомсдолыг шийдэх үүднээс гадаад дотоодын сайн сургуулийг амжилттай төгссөн залууст багшлах эрхийн зөвшөөрлийг уян хатан байдлаар богино хугацааны сургалтад хамруулан олгох ажлыг эхлүүлэх судалгааг хийх
- Нийслэл, аймгийн төвийн дүүрэг, тойргийн хэмжээнд захирал, эрхлэгч, багш нарын 20 хүртэл хувийг шилжүүлэн ажиллах тогтолцоог бүрдүүлэх
- Дүрэмт хувцсыг бага сургуулийн хэмжээнд поло цамц гэх мэтээр хямд төсөр сонголттой болгохыг судалж, сургуулийн зөвлөл, захирлууд өөрсдөө сонгох боломжийг бий болгох саналыг боловсруулах
- Шинээр байгуулагдаж буй хувийн сургууль, цэцэрлэгүүдийн материал хүлээж авах хугацаа, системийг хялбарчлах, цахимжуулах
- Боловсролын салбар дахь цаасны хэрэглээг бууруулах
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!