Уншиж байна ...

Ахуйн үйлчилгээний уулзвараас Өргөө кино театрын уулзвар хүртэлх авто замыг энэ сарын 3-6-ны өдрийн хооронд хаана

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 8 сарын 2
IKON.MN
Зураг зураг

Баянгол дүүрэг, Ахуйн үйлчилгээний уулзвараас Өргөө кино театрын уулзвар хүртэлх авто замыг наймдугаар сарын 3-ны өдрийн 23:00 цагаас 6-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчлэхээр болсон талаар Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газраас мэдээллээ. 

Тус авто замыг асфальт бетоноор хучих бөгөөд инженерийн шугам сүлжээний худгийн тагийг  хучилтын түвшинд тааруулах, хашлага солих, тэмдэг тэмдэглэгээг хийх аж.