ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/08/01-НД НИЙТЛЭГДСЭН

Туул голд хоёр хүн живж нас баржээ

А.Төгөлдөр, iKon.mn
2024 оны 8 сарын 1
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүүлийн хоёр хоногийн хугацаанд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Монгол шилтгээний урд Туулд голд хоёр хүн живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. 

Тодруулбал, долдугаар сарын 30-ны 16:49 цагт Монгол шилтгээний урд Туул голд сэлэхээр нэг хүн ороод гарч ирэхгүй байна гэсэн дуудлага онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ. Энэ дагуу Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 17:27 цагт очиход иргэн 36 настай эрэгтэй Э согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голд сэлэхээр ороод осолдсон байсан тул эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн байна.

Аврагчид Монгол шилтгээнээс Маршалын гүүр хүртэл 15 км усаар завиар урсаж, Хар усан тохой гэдэг газар дөрвөн метрийн гүнд таван удаагийн шумбалт хийж, үр дүнд хүрээгүй тул 20:40 цагт эрэн хайх ажиллагааг зогсоож, маргаашийнх нь буюу долдугаар сарын 31-ний 07:00 цагт эрлийг эхлүүлэн 16:03 цагт анх осолдсон газраас баруун зүгт 10 км газраас цогцсыг олж уснаас гарган цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна. 

Мөн дээрх газар буюу Монгол шилтгээний баруун талд Туул голд эмэгтэй хүн живсэн тухай дуудлага долдугаар сарын 31-ний 16:08 цагт холбогдох байгууллага хүлээн авчээ. Улаар Аврах ангийн алба хаагчид 10 км зам туулан 16:35 цагт очиход иргэн 68 настай иргэн А живсэн байсныг 16:37 цагт осолдсон газраас баруун зүгт 2.5 км газраас олж цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ХАРАМСАЛТАЙ
3
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.168.34.160] 2024/8/1
Золбин ардчиллын гай. Наад Туул голынхоо хоёр талаар өндөр торон хашаа татаж хүмүүсийг ойртулахыг хоригло. Ялангуяа үзлийн царайтай хөдөөний золбингуудыг бүр чиглүүлэхгүй байх хэрэгтэй. Наад хөдөөний золбингууд чинь гол дотор, голын эрэг эх дээр бие засч Хатан Туул голыг бузарлаж байна. Энэ нь бас хотын иргэдийг гутаан доромжилж буй гэсэн үг. Товчоогоор хөдөөний золбин п-үүдийг нэвтрүүлэхийг хориглосон хууль батлах хэрэгтэй байна.
0 | 0 Хариулах
иргэн [103.57.94.13] 2024/8/1
амарч зугаалахыг архидан согтуурах гээд ойлгочихсон үхэр монголчууд
2 | 0 Хариулах
Зочин [66.181.188.15] 2024/8/1
Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхтэй тэмцэх шаардлагатай
0 | 0 Хариулах
Зочин [122.201.20.194] 2024/8/1
Монголд усан сэлэлтийн хичээлийг арван жилээс нь оруулдаг болох боломжийг бүрдүүлэхгүй бол энэ мэтээр иргэдээ алдсаар л байх нь.
2 | 0 Хариулах
Зочин [66.181.185.226] 2024/8/1
Yr n bol hoeriin hoorond selj chaddag humuus l gol usand orj jiwdegsht. Gol uertei baihad bol sain seldeg hun ch bsn gsn hetsude.
1 | 0 Хариулах
[[ [103.168.34.110] 2024/8/1
сэлдэг гэдэгүүд нь л ссүлийн үед усанд живсэн гээд байх юм даа,Усанд амгардаггүй гэж бий шүү,
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.194] 2024/8/1
анхааруулаад бхд л живж үхээд бхмаа голын эргииг хашиж хашаа хайс барилтай бшдээ
0 | 0 Хариулах
Зочин [45.133.5.64] 2024/8/1
Юмтай оркууд
0 | 0 Хариулах
Зочин [202.9.46.136] 2024/8/1
Яасан аминдаа хайргүй новшнууд вэ?
1 | 0 Хариулах