Онцгой байдлын байгууллагад өнгөрсөн долоо хоногт Увс, Ховд, Завхан аймагт аянга буусан нийт таван тохиолдол бүртгэгдэв.
Тухайлбал Увс аймагт айлын гэр дээр аянга бууж нэг иргэн нас барсан байна. Дээрх таван тохиолдлын улмаас нийт 31 бод мал, 30 бог мал, нийт гурван малчин өрхийн 61 мал хорогджээ.
Ойрын өдрүүдэд нутгийн төв хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, бороо үргэлжлэн орохыг Цаг уурын байгууллагаас анхааруулж буй.
Иймд малчид, ард иргэд мөндөр, аянга цахилгаан, болзошгүй үер усны аюулаас сэрэмжтэй байхыг Онцгой Байдлын Ерөнхий Газраас онцгойлон анхааруулж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!