Уншиж байна ...

Д.САНЖАА: Монголчууд уул уурхайн баялгаа бүрэн ашиглана

ikon.mn
2024 оны 7 сарын 31
Сурталчилгаа

Хөрөнгөтөн хаалттай форумд Уул уурхайн дахин боловсруулах шинэ технологийн төслийг танилцуулах гэж буй “Ногоон хөгжил үндэсний нэгдэл” ХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Санжаатай ярилцлаа.

зураг
 

-Уул уурхайн ямар шинэ технологийг ярьж байгаа вэ?

Уул уурхайн салбарт “Алтыг нь аваад авдрыг нь хаядаг” гэгчээр олборлолт хийсний дараа шороон овоолгууд хаядаг цаг үе ард хоцорч, хөрснөөс эхлээд баялаг хүртэлх бүх давхаргад нарийвчилсан судалгаа шинжилгээ хийж, уул уурхайн ашиглалт, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлдэг шинэ технологийг манай төсөл нэвтрүүлж байна. Тодруулбал бид 2019 оноос хэдэн хэдэн нүүрсний уурхайн хөрс, исэлдсэн хөрсний овоолгоос дээжлэлт авч  дотоодын болон гаднын хэд хэдэн лабораторид шинжлүүлж өөрийн түнш болох “Казахстаны Эрдэс баялаг цогцоор баяжуулах үндэсний төв”, “Нүүрс химийн үндэсний хүрээлэн” зэрэг эрдэм шинжилгээ, инновацын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудтай хамтран судалсны үндсэн дээр гангийн үйлдвэрлэлд маш чухал түүхий эдэд тооцогддог ангижруулагч болон Гумины бордоо үйлдвэрлэх боломжтой болохыг тогтоосон юм. Энэхүү судалгаанд үндэслэн боловсруулах үйлдвэр барихаар ажилдаа ороод байна.

-Боловсруулах үйлдвэрийн төслийг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Ийм хэмжээний технологи, инновац шингэсэн үйлдвэрийн төсөл манай улсад өмнө нь бодитоор хэрэгжсэн түүх цөөн. Хэрэгжсэн ганц нэг нь гаднынхны давуу оролцоотой байдаг. Одоо Монгол улс стратегийн төслүүдээ өөрсдөө бие даан хэрэгжүүлэх цаг нь болсон. Иймд энэхүү боловсруулах үйлдвэрийн  төслийг дотоодын инженерүүд, мэргэжилтнүүд, хөрөнгө оруулагчидтайгаа  хамтран хэрэгжүүлэх гэж байна. Бид Стратегийн хөрөнгө оруулагчдадаа компанийн давуу эрхийн хувьцааг санал болгож байгаа. Давуу эрхийн хувьцаагаар дамжуулан өөрийн хөрөнгө оруулсан төслийн хэрэгжилт, явц, санхүүжилтийн зарцуулалт, өгөөжид хяналт тавьдаг засаглал хэрэгжинэ.

-Танай төсөл эрсдэлийг хэрхэн тооцоолж байна вэ?

Мэдээж бид төслийн эхлэл шатанд хүртэл эрсдэлийн удирдлагын тооцоолол, судалгаануудыг хийсэн. Эрсдэлийг бууруулах үүднээс гадаад, дотоодын зөвлөх болон уул уурхайн чиглэлээр Олон улсад мэргэшсэн, нэр хүндтэй, туршлагатай компаниудтай хамтран ажиллаж байна. Төслийн санхүү болон технологийн сонголт, үйлдвэрийн удирдлага, хүний нөөцийн удирдлагын чиглэлээр Colliers, Deloitte зэрэг томоохон компаниудтай хамтран ажиллаж байна. Төслийн ТЭЗҮ-ийг PWC болон дотоодын хэд хэдэн аж ахуйн нэгж хамтран гүйцэтгэнэ. Эдгээр нэр мэргэжлийн томоохон компаниуд бидэнд маш сайн зөвлөгөө өгч байгаа. Мөн түүнчлэн томоохон төсөл хэрэгжүүлэх болсонтой холбогдуулан Олон улсын даатгалын компаниудтай Бизнесийн даатгал хийлгэхээр хамтран ажиллах санал солилцож байна.

зураг
 

Хөрөнгөтөн хаалттай форумын бүртгэл

www.hurungutun.mn

9911-1449

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.