Бороо орсны дараа орчны бохирдол үүсэж байгаа тул нийслэлд ариутгал халдваргүйтгэлийн ажлыг үе шаттайгаар хийж байгааг Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Алба(УБЗАА)-наас мэдээлэв.
Ингэхдээ дүүрэг дүүрэгт нь тендерийн сонгон шалгаруулалт зохион байгуулж, тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулан ажиллуулж байгаа аж. Мөн ариутгал халдваргүйтгэлийг хийхээс өмнө болон дараа нь хөрснөөс дээж авч, үр дүнг харьцуулан гаргаж байгааг албаны эх сурвалж мэдээлж байна.
Ариутгалаас өмнө дээж авахад халдварт өвчин үүсгэгч нян, гэдэсний савханцар зэрэг нь илэрч байсан бол халдваргүйтгэл хийсний дараа нянгууд устсан байжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!