Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бямбасайхан: "Шунхлай" ШТС-ын буурин дээр үерийн далангийн хавтан тавих, босоо хана цутгах ажил хийгдсэн. Нөхөн сэргээлт хүлээгдэж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Хан-Уул дүүргийн гуравдугаар хороо, Дунд гол дагуу Шунхлай ШТС-ын буурин дээр үерийн хамгаалалтын далан барих ажил энэ оны тавдугаар сард эхэлж байв. Үерийн далангийн барилга, байгууламжийг "Геодези, усны барилга байгууламжийн газар" ОНӨААТҮГ-ын ажилтнууд барина хэмээн мэдээлж байсан юм. Энэхүү бүтээн байгуулалтын явцын талаар өнөөдөр мэдээллээ.

"Геодези, усны барилга, байгууламжийн газар" ОНӨААТҮГ-ын Засвар, ашиглалтын албаны дарга Б.Бямбасайхан "Дунд голын урсгалыг нарийсгасан хэсэг болох "Шунхлай" ШТС-ын буурин дээр үерийн даланг хүчитгэх ажлыг энэ сарын эхээр эхлүүлж хавтан тавих, босоо хана цутгах ажил наадмын өмнө хийгдэж дууссан.

Одоо нөхөн сэргээлтийн ажил хүлээгдэж байна. 10,000 өндөр хүчдэлийн кабель далан дагаж тавигдсан бөгөөд ашиглалтад хүлээлгэж өгөөгүй маргаантай байгаа учраас нөхөн сэргээлтийн ажил хүлээгдэж байна. Энэ асуудал шийдэгдэхгүй бол далангийн эко хавтанг тавих ажлаа үргэлжлүүлнэ.

Наадмын өмнө үер болоход Дунд гол Туул голтой нийлж буй хэсэгт сэтэлсэн хэсгийн түр гүүрийг буулгана.

Дунд гол дагуу лаг хагшаас цэвэрлэх ажил 85%-тай, нийт 25 ААН оролцож байна. Голын голдиролд орсон лаг хагшаасыг цэвэрлэж байгаа юм.

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Хайлаастад 400 гаруй метр газар дээр үерийн даланг хүчитгэсэн" гэж ярилаа.