Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын роботын тэмцээнд 10 сурагч эх орноо төлөөлөн оролцоно

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Олон улсын залуус роботын тэмцээн (IYRC) Солонгос улсын Тэжон хотод наймдугаар сарын 1-4-нд зохион байгуулагдана. 

Энэхүү тэмцээнийг 6-17 насны хүүхдүүдийн дунд зохион байгуулдгаараа онцлогтой. Тус тэмцээнд Монголыг төлөөлөн 10 хүүхэд оролцож, “Creative Design" төрөлд хоёр баг болох юм. 

Тодруулбал 

  1. "Цөлжилтгүй Эко байгаль-Anti-Desertification project" 
  2. OTDO (Ocean Trash Distinguish Organization) буюу Далайн хогийг ялгах байгууламж бүтээлээрээ тус тус оролцоно. 

Харин ганцаарчилсан төрөлд

  • Animal Kingdom буюу Line follow дагах кодын ангилалд Т.Цогт-Очир, М.Гэрэлтдалай
  • Robot soccer төрөлд Т.Гарьд, Т.Ананд, М.Энхтүшиг
  • Galaxy plunder төрөлд Э.Дөлгөөн, Т.Ананд, С.Өнөболд
  • Push Push төрөлд Н.Эрмүүн, М.Гэрэлтдалай, С.Өнөболд, М.Энхтүшиг
  • Math challenge төрөлд М.Энхтүшиг, Т.Энхтамир, Н.Эрмүүн, Т.Ялгуун нар оролцохоор бэлдсэн байна.

Уг тэмцээн нь цар тахлын улмаас өмнө нь цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байсан удаатай. Тухайн үед эх орноо төлөөлж оролцсон “My robot time Mongolia” баг өндөр амжилт үзүүлж байв.

Тэмцээнд оролцсон хүүхдүүдийн өмнөх жилийн амжилтуудаас дурдвал:

  • IYRC2021-1 алт, 1 мөнгө, 1 хүрэл (3 баг нийт 5 хүүхэд - онлайнаар)
  • IYRC2022-1 алт, 4 мөнгө, 4 хүрэл (9 баг нийт 18 хүүхэд – онлайнаар)
  • IYRC2023-9 алт, багаараа алтан цом 1, хүрэл цом 1 (2 баг нийт 10 хүүхэд оролцсон)

Энэ удаагийн роботын тэмцээнд дэлхийн 30 орны 2,000 гаруй хүүхэд оролцохоор бүртгүүлжээ. 

Олон Улсын Залуу Роботын Холбоо (IYRA) нь 2013 онд дэлхийн 40 гаруй улс нэгдэн байгуулагдаж байсан түүхтэй.

Харин Олон улсын залуус роботын тэмцээнийг (IYRC) тус холбооны гишүүн орнуудын 6-17 насны хүүхдүүдийн дунд зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил 11 дэх удаагийн олон улсын тэмцээнийг зохион байгуулах гэж байгаагаар онцлог.