Уншиж байна ...

ПАРИС 2024: Л.Энхрийлэн, Б.Эрдэнэбаяр нар дагаж барилдахаар боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 29
IKON.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

20:17 2024/07/29

Эмэгтэйчүүдийн 57 кг-д хүч үзэж буй Л.Энхрийлэн Гүржийн жүдоч Этери Липартелианитай дагах барилдаан хийхээр боллоо. 

Эрэгтэйчүүдийн 73 кг-д зодоглосон Б.Эрдэнэбаяр Молдавын Адиль Османовт нэмэлт цагт торгуулиар хожигдсоноор дагах барилдаан руу шилжлээ. Манай тамирчин дагах барилдаанд ДАШТ-ий алт (2017), хошой мөнгө (2018, 2022), хос хүрэлтэй (2021, 2023) Японы Соичи Хашимототой хүч үзнэ. 

Дагах барилдаан Улаанбаатарын цагаар 22:00 цагт эхэлнэ.

19:02 2024/07/29

Л.Энхрийлэн БНСУ-ын Хо Мимид вазари үнэлгээгээр ялагдсанаар дагах барилдаан хийхээр боллоо.

19:01 2024/07/29

Эрэгтэйчүүдийн 73 кг-д Б.Эрдэнэбаяр Испанийн Салвадор Касес Рохаг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялснаар шөвгийн наймд шалгарлаа.

18:17 2024/07/29

Л.Энхрийлэн Германы Полин Старкийг ялснаар шөвгийн найм руу орлоо. Хэсгийн аваргын төлөө өнгөрсөн дэлхийн аваргад түрүүлсэн БНСУ-ын Хо Мимитэй барилдах юм. 

Хо Мимитэй манай тамирчин гурав таарч, бүгдэд нь ялсан билээ. Тодруулбал хоёр ДАШТ-д хүрлийн төлөө таарч барилдаад ялсан бол хамгийн сүүлд энэ оны Азийн АШТ-д хожиж байв.

17:41 2024/07/29

Б.Эрдэнэбаярын дараагийн өрсөлдөгч нь Испанийн Салвадор Касес Роха юм. Тэд өмнө нь хоёр удаа таарч байв. Өнгөрсөн онд Тбилисийн Их Дуулгад манай жүдоч ялсан бол энэ оны нэгдүгээр сард Алмадагийн гранприд испани жүдоч ялж байв.

17:21 2024/07/29

Эрэгтэйчүүдийн 73 кг-д Б.Эрдэнэбаяр эхний даваанд дэлхийн аварга Швейцарын Нилс Стамптай учраа таарсан. Барилдаан үндсэн цагт шийдэгдээгүй тул нэмэлт цаг сунгасан юм.

Нэмэлт цаг эхлээд удалгүй Б.Эрдэнэбаяр мордох мэхээр үнэлгээ салгаснаар "D" хэсгийн тэргүүлэгчийг нутаг буцаалаа.

Б.Эрдэнэбаяр дараагийн даваанд Испанийн Салвадор Касес, Гамбийн Файе Нжие нарын ялсантай нь хүч үзнэ. 

зураг
 
16:59 2024/07/29

"Парис 2024" олимпын наадмын жүдо бөхийн төрөлд өнөөдөр эмэгтэйчүүдийн 57 кг-д Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын харьяат, "Сүлд" спорт хорооны тамирчин Л.Энхрийлэн, эрэгтэйчүүдийн 73 кг-д Б.Эрдэнэбаяр нар өрсөлдөх билээ.

Эмэгтэйчүүдийн 57 кг-д дэлхийн хошой хүрэл медальт Л.Энхрийлэн эхний даваанд Косовогийн шигшээ багийн тугч, олимпын аварга (2020), ДАШТ-ий хүрэл медальт Нора Гяковатай учраа таарсан юм.

Улмаар Н.Гякова гурван торгуулиар хасагдсанаар Л.Энхрийлэн эхний ялалтаа байгууллаа. Тэрбээр дараагийн даваанд Германы Полин Старктай барилдахаар боллоо.

Эрэгтэйчүүдийн 73 кг-д Б.Эрдэнэбаяр эхний даваанд ДАШТ-ий алтан медальтай Швейцарын Нилс Стамптай хүч үзэх юм. 