ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

“Чингис хаан” нисэх буудал руу нийтийн тээврийн автобус 5,000-15,000 төгрөгөөр үйлчилж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

“Чингис хаан” олон улсын нисэх буудлаар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг энэ сарын 5-наас эхлүүлээд буй.

Өглөөний 06:20 цагаас 22:30 цагийн хооронд Х:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай”, Х:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлүүдэд автобус явж байгаа юм.

Харин нийтийн тээврийн автобусны үйлчилгээний үнийн хувьд Х:19 “Чингис хаан нисэх буудал-Сүхбаатарын талбай” чиглэлд том хүн 1,5000, хүүхэд 7,000 төгрөг бол Х:20 “Чингис хаан нисэх буудал-Буянт-Ухаа спорт цогцолбор” чиглэлд том хүн 10,000, хүүхэд 5,000 төгрөг байна.

Автобусны картаар үйлчлүүлэх ч боломжтойг "Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал" ТӨХХК-аас мэдээллээ.

Уг чиглэлд шинээр авсан "Yutong" загварын автобус явж байгаа аж.

зураг
 
зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
20
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
14 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг