Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

Өвөр Монгол, Тува, Буриад, Халимагийн бөхчүүд "Даншиг наадам-Хүрээ цам”-д ирж, оролцох саналаа өгчээ

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Даншиг наадам-Хүрээ цам”-ыг наймдугаар сарын 3, 4-нд зохион байгуулна.

Уг наадмын хөтөлбөр, арга хэмжээний талаар холбогдох албаныхан өнөөдөр Хангарди ордонд мэдээлэл хийлээ. 

Хурдан морьдын уралдааны талаар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга Г.Ялалт дараах мэдээллийг өгсөн юм. 



Тэрбээр "Энэ удаагийн даншиг наадамд их нас, соёолон насны морьд уралдана.

Тодруулбал 

  • Наймдугаар сарын 3-нд 12:00-12:30 цагт их насны морь
  • Наймдугаар сарын 4-нд 11:00-11:30 цагт соёолон насны морьдын уралдааныг зохион байгуулахаар төлөвлөж байна.

Соёолон насны морьдыг 17 километр, их насны морьдыг 20 километр зайд уралдуулахаар төлөвлөж буй. 

Мөн жороо морьдын уралдааныг зохион байгуулна. Жороо морины уралдааны холбоо, Засаг даргын тамгын газрын бие бүрэлдэхүүн хамтран энэхүү уралдааныг зохион байгуулна.

Энэхүү жороо морины уралдааны үеэр жороо морьтой хосыг шалгаруулахаар бэлдсэн байгаа" гэв. 

"Бөхийн барилдааны бүртгэлийг энэ сарын 30, 31-нд цахимаар зохион байгуулна"

Үргэлжлүүлэн наадмын үеэр зохион байгуулах бөхийн барилдааны талаар албаныхан мэдээлэл хийлээ. 

Энэ тухай "Нийслэлийн Биеийн Тамир, Спортын Газар, Монголын Үндэсний Бөхийн Холбоо хамтран бөхийн барилдааныг зохион байгуулна. 

Барилдаанд 

  • Монгол үндэсний 256 бөх
  • Буриад 64 бөх
  • Өвөр Монгол 64 бөхчүүд тус тусын төрлөөр барилдана. 

Бөхийн барилдааны бүртгэлийг Devjee.mn цахим хуудсаар долдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд явуулна. 

Бөхчүүд ам авалгүй барилддаг нь Даншиг наадмын бөхийн барилдааны онцлог. Өөрөөр хэлбэл бөхийн барилдаан сугалаагаар явагддаг.

Онлайнаар бүртгэл нь хийгдээгүй бөхчүүд өөрийн биеэр ирж, сугалаа хийхдээ бүртгүүлж оролцох боломжтой.

Одоогоор

  • Өвөр Монгол
  • Тува
  • Буриад
  • Халимагаас гаднын бөхчүүд ирэхээр саналаа өгсөн байгаа.

Үндэсний сурын харвааг Монголын Үндэсний Харваачдын Холбоотой хамтран зохион байгуулах гэж байна. Мөн харваачдын бүртгэлийг цахимаар хийж байгаа.

Сурын харвааг үндэсний сурын харвааны зөвхөн нэг төрлөөр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна" гэлээ.