Уншиж байна ...

ҮЙЛ ЯВДАЛ: Ногоон автобусны гэх хэрэгт холбогдсон А.Ганхуяг нарын 24 хүний гэм буруугийн шүүх хурал болно

П.Зоригт, IKON.MN
2024 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Чингис хаан Үндэсний музейн долоон давхарт

09:00 цагт Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын хамгаалалтын захиргаанаас "Түүх соёлын дурсгалт газрын хадгалалт, хамгаалалт"-ын асуудлаар симпозиум зохион байгуулна. 

"МРМ Hall"-ийн дөрвөн давхарт

10:00 цагт "Шинэ Хархорум" хотын ерөнхий төлөвлөгөөний үзэл баримтлалыг боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтын хоёрдугаар шатанд тэнцсэн шилдэг 36 багийн бүтээлийг танилцуулах Хот төлөвлөлтийн олон улсын үзэсгэлэнгийн нээлт болно. 

Шүүхэд

10:00 цагт Ногоон автобусны гэх хэрэгт холбогдсон А.Ганхуяг нарын 24 хүний гэм буруугийн шүүх хурал өнөөдөр болно. 

Төрийн ордон туурган хивсний дэргэдэх студид

10:30 цагт Цагдан хорих ангид иргэн амь насаа алдсан асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Баярмаа нарын Ардчилсан Намын эмэгтэй гишүүд мэдэгдэл хийнэ.

Хангарди ордны 14 давхарт

13:00 цагт “Даншиг наадам-Хүрээ цам” наадам ирэх сарын 3,4-ний өдрүүдэд болно. Энэхүү наадмын зохион байгуулалтын талаар холбогдох албаныхан мэдээлнэ.