ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/29-НД НИЙТЛЭГДСЭН

ЭСЯ: Цахимаар орц найрлага нь баталгаагүй сэтгэцэд нөлөөлөх эм худалдах, худалдаж авч болохгүй

Б.Манлай
2024 оны 7 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

БНСУ-д оршин сууж буй гадаад иргэдийн дунд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг ихээр гарч, Сөүл дэх Монгол Улсын ЭСЯ-наас сэрэмжлүүлэг гаргажээ.

Тодруулбал БНСУ-д хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн талаарх хуулийн зохицуулалт нь “Мансууруулах бодисын хяналтын тухай хууль”, “Хар тамхины тухай” хуулиар зохицуулагддаг байна.

Хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл болон түүний түүхий эдийг үйлдвэрлэсэн, хилээр нэвтрүүлсэн, хилээр гаргасан, хадгалсан, хэрэглэсэн, борлуулсан, борлуулахад зуучилсан мөн дээрх зорилгоор хар тамхи тээвэрлэсэн, хадгалсан тохиолдолд бүх насаар нь эсвэл 7 жилээс дээш хорих ял оноодог.

Харин дээрх үйлдлийг ашгийн зорилгоор эсвэл давтан үйлдсэн тохиолдолд бүх насаар нь хорих, 10 жилээс дээш хорих ялтай байдаг. Иймд:

  • Цахимаар орц найрлага нь баталгаагүй сэтгэцэд нөлөөлөх эм, мансууруулах бодис худалдах, худалдаж авч болохгүй.
  • Марихуаны орц найрлага болох CBD (каннабидиол) агуулсан бүтээгдэхүүнийг зөөвөрлөж, тээвэрлэж болохгүй.
  • Нэн ялангуяа Зүүн Өмнөд Азийн орнуудаас ирж буй хаяг нь тодорхой бус ачаа, тээшийг өөрийн нэр дээр хүлээж авахаас татгалзах хэрэгтэйг анхааруулжээ.
зураг
 

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Судлаач [59.153.115.199] 2024/7/29
Энэ зургийг онгоцоор үйлчлүүлдэг болон баар саванд тавьмаар байна шүү Бас аюултай
1 | 1 Хариулах
Зочин [122.201.25.83] 2024/7/29
Зарим хэрэгтэй эмнүүдийг монополь эмийн компаниуд нь хаагаад оруулж ирдэггүй шдээ. Тэрнээс хөгжсөн орны маш сайн эмүүд байдаг. Эмийн хууль батлагдсан, одоо өөрчлөгдөнө гэж найдаж байна.
1 | 1 Хариулах
Зочин [45.133.4.52] 2024/7/29
Өмнөд солонгост бас хар тамхины худалдаа хэрэглээ ихэсч байх шив дээ. Америк хэмээх сатаныг дагаж далдгасан улс орнууд сүйрч байна.
2 | 3 Хариулах