Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/28-НД НИЙТЛЭГДСЭН

ПАРИС 2024: Бавуудоржийн Баасанхүү Монголын багийн түүхэнд олимпын 12 дахь мөнгөн медалийн эзэн боллоо

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 28
IKON.MN
Зураг зураг

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар (ШШГЕГ)-ын "Сүлд" спорт хорооны тамирчин Бавуудоржийн Баасанхүү мөнгөн медаль хүртлээ.

Манай тамирчин шигшээд Японы Нацүми Цүнадод ялагдсанаар энэ олимпын анхны, Монголын багийн түүхэнд 12, эмэгтэй тамирчдаас гурав дахь мөнгөн медалийн эзэн болсон юм.

Энэ жинд Шведийн 18 настай Тара Бабулфэйт, Францын Ширин Боукли нар хүрэл медаль хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 48 кг жингийн олимпын медалийг Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны гишүүн, Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны тэргүүн Б.Баттүшиг гардуулна.