Уншиж байна ...

ПАРИС 2024: Б.Баасанхүү АЛТАН МЕДАЛИЙН төлөө өрсөлдөнө

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 27
IKON.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

23:51 2024/07/27

зураг
 
Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ)-ны гишүүн, Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ)-ны тэргүүн Б.Баттүшиг эмэгтэйчүүдийн 48 кг жингийн медалийн шагналыг гардуулах болжээ.

22:49 2024/07/27

Манай тамирчин финалд Японы Нацүми Цүнадотой барилдах юм. Н.Цүнадо ДАШТ-ээс гурван алт, нэг мөнгөн медаль хүртсэн туршлагатай нэгэн. 

20:49 2024/07/27

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-д Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар (ШШГЕГ)-ын "Сүлд" спорт хорооны тамирчин Бавуудоржийн Баасанхүү өрсөлдөж байна.

Манай тамирчин энэ удаагийн олимпод эхний даваанд Малтын Катрина Эспоситог, дараагийн тойрогт Австрийн Катарина Танзерыг, хэсгийн аваргын төлөө Парагвайн Габреала Нарваезыг тус тус ялсан.

Шөвгийн дөрөвт Европын АШТ-ий хүрэл медальт Испанийн Лаура Мартенистай учраа таарсан юм.

Барилдаан үндсэн цагт шийдэгдээгүй тул нэмэлт цаг руу орж, эцэст нь Б.Баасанхүү дархан унаж шидэх мэхээрээ алтан медалийн төлөө барилдах эрхтэй боллоо.