Уншиж байна ...

ПАРИС 2024: Б.Баасанхүү хагас шигшээд шалгарлаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 27
IKON.MN
Зураг зураг
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

19:26 2024/07/27

Жүдогийн 48 кг-д шөвгийн дөрөвт Шведийн Тара Бабулфайт, Японы Нацүми Цүнадо, Монголын Б.Баасанхүү, Испанийн Лаура Мартенис нар шалгарч үлдлээ.

Манай тамирчин Б.Баасанхүүгийн өрсөлдөгч нь өдгөө 25 настай, Европын АШТ-ий хүрэл медальт Лаура Мартенис байх юм. Түүнийг ялбал алтан медалийн төлөө хүч үзнэ.

Финалын барилдаанууд 22:00 цагаас үргэлжилнэ. 

19:09 2024/07/27

Б.Баасанхүү Парагвайн Габреала Нарваезыг өчих мэхээр ялснаар шөвгийн дөрөв рүү орлоо.  

Одоо 22:00 цагаас медалийн төлөөх барилдаан эхэлнэ.

18:26 2024/07/27

Эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүүгийн дараагийн өрсөлдөгч нь Парагвайн Габреала Нарваез тодорлоо. Тэрбээр өмнөх даваанд Португалийн шилдэг жүдоч Катрина Коштаг илүүрхжээ. 

18:14 2024/07/27

Эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Баасанхүү Австрийн Катарина Танзерыг ялснаар шөвгийн найм руу орлоо. Энэ барилдаанд манай тамирчин 16 секунд зарцуулсан юм.

18:12 2024/07/27

Эрэгтэйчүүдийн 60 кг-д өрсөлдсөн Э.Ариунболд олимпын хүрэл (2020), Европын аварга, Их Дуулгын гурван алттай Францын Лука Мхеидзед ялагдлаа.

17:16 2024/07/27

"Парис 2024" олимпын наадмын жүдо бөхийн төрөл өнөөдөр эхэллээ. 

Эмэгтэйчүүдийн 48 кг-д 31 жүдоч өрсөлдөж буй. Дэлхийн аварга Б.Баасанхүү эхний даваанд Малтын Катрина Эспоситог цаг дуусахаас хэдхэн хормын өмнө иппон үнэлгээгээр ялсан юм.

Түүний дараагийн өрсөлдөгч нь Австрийн Катарина Танзер. Эхний шатанд Хонконгийн тамирчныг цэвэр ялсан австри бүсгүй Их Дуулгын мөнгө, хүрэлтэй нэгэн билээ.

Эрэгтэйчүүдийн 60 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Ариунболд эхний тойрогт Египетийн Юсри Сэмиг төвөггүйхэн яллаа. 

Ингэснээр олимпын хүрэл (2020), Европын аварга, Их Дуулгын гурван алттай Францын Лука Мхеидзетай учраа таарав.