ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/26-НД НИЙТЛЭГДСЭН

Есөн хүний бүрэлдэхүүнтэй Нийслэлийн сонгуулийн хороог П.Хадбаатар ахална

Б.Манлай
2024 оны 7 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн сонгуулийн хороог есөн хүний бүрэлдэхүүнтэй байгуулж, Нийслэлийн ЗДТГ-ын дарга П.Хадбаатар ахалж ажиллахаар болжээ. 

П.Хадбаатар нь хуульч, эрх зүйч мэргэжилтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хууль зүй, дотоод хэргийн яам зэрэг байгууллагад ажиллаж байсан туршлагатай байна.

Нийслэлийн сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд нутгийн удирдлагын болон нутгийн захиргааны байгууллага, Төрийн албаны зөвлөлийн албан хаагчид багтжээ.

2024 оны аравдугаар сарын 11-нд аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах өдөр. Сонгуулиар НИТХ-ын 45 төлөөлөгч сонгогдох юм.

Хуульд санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө бүх шатны Сонгуулийн хороог байгуулахаар заасан байдаг. Энэ дагуу Нийслэлийн сонгуулийн хороог байгуулжээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
1
Зураг
ХАХА
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
1 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Гэж байна [202.126.91.156] 2024/7/26
🍎Нэг жижигхэн хувийн сургуулийн гүйцэтгэх захирал хийх, бүтэн нэг улсын боловсролын салбарыг удирдан чиглүүлэх хоёр тэнгэр газар шиг л зөрүүтэй гэдгийг шинэ сайдын эхний шийдвэрүүд харуулж байна. Нүүдлийн шувууд шиг хэдэн ч сайдын нүүр үзчихэв дээ. Үйл хөдлөл бүр нь нэг л сэжигтэй, нэг л "но"-той байгаад байгаа юм даа. Ажиллаж байсан сургуулийнхаа хүмүүсийг анх хүлээгээд авчихна билээ. Араас нь хувийн сургуулиудын төлөөлөл ч гэнэ үү хэсэг хүмүүс, ахиад араас Хятадын Элчин сайд... Нэг ярилцлагыг нь уншсан. Бас бурж байдаг л буян байна лээ. Самрах гэж ирсэн үү, сайжруулах гэж ирсэн үү удахгүй харагдана биз дээ багш нар минь. Наад нөхөр чинь самбар, шохой нийлүүлж 40 минутын ч хичээл зааж үзээгүй, боловсролоос тэс хөндий л хүн байна лээ шүү. Сонор сэрэмжтэй, анхаарал болгоомжтой байцгаана биз. Удахгүй энэ хичээлийн жилээс хөтөлбөрийн шинэчлэл яригдаж эхэлнэ. Яаж холион бантан хутгахыг хэн мэдлээ. Багш нарын группээс...
0 | 2 Хариулах