ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Батбаясгалан: Нийтийн тээвэр, эрчим хүч, орон сууц, нийтийн аж ахуй зэрэг салбарын тарифыг бага багаар чөлөөлнө

Б.Бадамгарав, IKon.mn
2024 оны 7 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал(НИТХ)-ын ээлжит бус хуралдаан өнөөдөр боллоо.

Хуралдаанаар ашиг орлогын хуваарилалт тогтоох талаар хэлэлцэх үеэр НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан дараах байр суурийг илэрхийлэв.

Тэрбээр "Зарим зүйл хэмжээ хязгаартай байх ёстой. Олсон ашиг нь зөвхөн хүмүүсээ шагнаж урамшуулдаг гэж туйлширч ойлгож болохгүй. Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн тооцоот ч бай, төсөвт ч бай байгууллагуудын үйл ажиллагааг нийгэмд ойлгуулах хэрэгтэй. Зарим үйл ажиллагаа нь ашиг олохын төлөө биш. Жишээлбэл нийтийн тээвэр. Зөвхөн ашиг олох байсан бол өнөөдөр ийм байдалтай байхгүй.

Ус суваг бас байна. Инженерийн шугам сүлжээ, инженерийн байгууламж, инженерийн болоод орон сууц, нийтийн аж ахуй гээд маш олон салбарт үйл ажиллагаа явуулж, төрийн үйлчилгээг хүргэж байгаа. Ус суваг, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар гэж хоёр байгууллагыг харахад нийлээд бараг 2,500 хүн ажиллаж байна. Бүх үйлчилгээнийх нь тарифыг төрөөс хатуу барьчихсан.

Эрчим хүчний салбарынхан жилжингээ ярилаа, энэ өвөл яаж өвөлжих вэ гээд баларч байна. Яагаад энэ байдалд хүрсэн бэ гэхээр энэ салбарын эрдэмтэн судлаачид, эдийн засагчид бүгд хэлж байгаа, төр тарифыг хатуу барьчихсан учраас.

Ард иргэдийн амьжиргаа болон цалин хөлс нь тогтвортой болтол улс даая гээд явж байгаа салбарууд. Одоо харин бага багаар либералчлах, эрчим хүч, орон сууц нийтийн аж ахуйн салбар, нийтийн тээвэр болон бусад төрөөс үзүүлж буй үйлчилгээнийхээ тарифыг бага багаар чөлөөлж, ард иргэддээ өдөр тутмын үйл ажиллагаандаа гаргаж байгаа зардлаа хэмнэж болох сонголтыг өгье гэдэг байдлаар бүгдээрээ явж байна" гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
31
Зураг
ЗӨВ, ГОЁ
12
Зураг
ХАХА
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
БУРУУ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
26 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.212.119.93] 2024/7/25
Сүртэй зарлаад байлгүй ажлуудаа хийдэг баймаар бна.
0 | 0 Хариулах
Зочин [59.153.112.154] 2024/7/25
Ажилгүй, амжиргаанд хүрэхтэй үгүйтэй өчүүхэн төдий цалин авч байгаа иргэдээ яая гэж бодож байна даа. Үнэ тариф чөлөөлдөг улс орнууд чинь хууль тогтоомжоо дагадаг, хариуцлагын тогтолцоо нь шударга, иргэдийн эрх нь бүрэн хангагдсан, эдийн засгийн өндөр хөгжилтэй байдаг байгаа шүү. Арл түмнээ гуйлгачингийн амьдралаар амьдруулчихаад бил нарыг яа гээд бгаа юм бэ. Цахилгааны үнэ нэмэгдэхээр дагаад бүх юмны үнэ нэмэгдэнэ биз дээ. Бил нар чинь яаж хоол ундаа авах болж бна. Нохойг хүртэл хоол идэж байхад оролдлоггүй гэдэг шиг битгий бидний хоол ундны мөнгөнд гараа дүрээд байгаарай.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.191.95] 2024/7/25
chuluuj bolno gehdee ediin zasgiin medleggui hun ingej yarih amarhan baih inflyacaa diilehgui margaash b dagaad buh yumnii une nemegdene oron suuts bairnii turees geh met teriigee tootsoj uzeh yostoi setgeliin huurluur hiideg asuudal bish
1 | 0 Хариулах
зөв [14.1.81.93] 2024/7/25
Автобус цахилгаан хангамж ус маш хямд бн чөлөөл үнийг салбар нь унаж бн шүү дэ!
0 | 1 Хариулах
Зочин [103.57.94.82] 2024/7/25
Ба жунай хаачив
0 | 0 Хариулах
boldoo [202.179.15.130] 2024/7/25
Чөлөөлж болноо.Гэхдээ та нар хэмнэлтээ яагаад ярихгүй байна вэ.50жилийн өмнөх бүтэц зохион байгуулалт, хоцрогдсон технилогиос салаачээ.Хуучны орос аргаар л үзээд байх юм.Тэгээд суурилуулалтын зардал нь угсарах тоног төхөөрөмжөөс үнэтэй, бид өөрсдөө хийх гэхээр заавал зөвшөөрөлтэй компани хийх ёстой гээд байдаг.бүтэхгүй ээ.
1 | 0 Хариулах
Зочин [202.9.40.74] 2024/7/25
Батбаясгалан төсөвийн мөнгөөр гадаадад зугаалахаа боль тансаг 1зардал 110 сая авилгатай тэмцэх газар өгөх хэрэгтэй
2 | 0 Хариулах
Зочин [202.131.238.26] 2024/7/25
Baruunii uls shig tsalingiin systemee bii bolgochih. Tgd chuluulvul asuudalgui.
1 | 0 Хариулах
Зочин [172.56.16.125] 2024/7/25
Tur bvh boznest hitgalddagaa bolih heregtei ! Zah zeeliihee jamaar yawah yostoi
0 | 0 Хариулах
Зочин [202.131.228.20] 2024/7/25
Хэ хэ эрчим хүчний үнэ тарифыг нэмэх эсэхийг НИТХ мэддэг болсон байна шүү. Эрчим хүчний хуулиндаа тусгаарай.
2 | 0 Хариулах
Zochin [103.57.93.64] 2024/7/25
Yalsan nam ni ard irged ged ugiig uria loozongoo bolgood, odoo kharin yaj yaduu amidruulakh gedgee heregjuulj ajlaa khiiged ehellee dee
1 | 1 Хариулах
Зочин [202.170.68.162] 2024/7/25
Мөнгө хөрөнгө нь зөв зүйлдээ зарцууалагдаж байвал болох нь тэр.
1 | 0 Хариулах
Зочин [192.82.92.204] 2024/7/25
er n bol tegj bj l uilchilgee saijirna shuudee,
1 | 1 Хариулах
Зочин [59.153.113.149] 2024/7/24
ДЭЛХИИД ХАМГИИН ХЯМД АВТОБУС МОНГОЛД БАИГА 1000 К БОЛГО
2 | 2 Хариулах
Зочин [202.9.47.53] 2024/7/24
Сонгууль дууссан учир хүссэн бүхнээ хийх болно гайхах хэрэггүй ард түмэн бол ул шүү. .
14 | 0 Хариулах
R [203.91.115.46] 2024/7/25
Одоо намар орон нутгийн сонгууль болно иймэрхүү новшнуудыг зайлуулах хэрэгтэй, энэ батбаясгалан мэтийн новшнуудыг
5 | 0 Хариулах
Зочин [202.126.90.229] 2024/7/24
Үнэ чөлөөлж төрийг жижиг, цомхон, ур чадвартай, бүтээлч болгоё
4 | 4 Хариулах
Зочин [103.168.34.83] 2024/7/24
Үнэ чөлөөлбөл бүх юмний үнэ дагаас нэмэгдэнэ шдээ
6 | 4 Хариулах
зочин [103.168.34.11] 2024/7/24
үнэ чөлөөлөх нь зөв гэхдээ орон сууц нийтийн аж ахуйн үнэчөлөөлөгдөх гэж байгаа бол тэр сөхөө больчих
8 | 1 Хариулах
Зочин [103.212.162.102] 2024/7/24
Сонгууль дууссан шүү гэж үү
10 | 0 Хариулах
Зочин [118.6.79.2] 2024/7/24
Бусад улсууд ард иргэдээ орлоготой болгож байж чөлөөлдөг. Ядуу, өнөө маргаашаа гэсэн үед чөлөөлбөл эмх замбараагүй байдал үүсдэг.
9 | 1 Хариулах
Зочин [202.9.46.86] 2024/7/24
Хотод амьдрахад их хэцүү болох ёстой. Тэгвэл оркууд нутаг руугаа буцаж магадгүй.
10 | 4 Хариулах
Зочин [66.181.188.69] 2024/7/25
За даа, үнэндээ хөдөөнийхөн хотынхноос илүү баян болсон. Харин ч үнэ нэмэгддвэл хотынхон л хэцүүдэж, хөдөөнийхөн хотыг улам дүүргэх биз.
5 | 0 Хариулах
Зочин [202.9.46.55] 2024/7/24
Хэрэв үнэ чөлөөлж чадахгүй бол бид Аргентин шиг л дампуурна. 4-р цахилгаан станц дээр сая очлоо, яг л 1980 онд гацчихсан юм шиг мэдрэмж төрсөн.
16 | 4 Хариулах
💩 [66.181.183.17] 2024/7/24
tegiishd chi muu hujaa umnuus ni mungii ni hulgaij land 300 avaad bgam chn
9 | 0 Хариулах
Зочин [203.91.115.49] 2024/7/24
жунайн тэжээсэн гөлөг. жунайн хүүхдүүдтэй хамтарсан ББСБ аараа иргэдийг шулж буй луйварчин
13 | 0 Хариулах