ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Иргэдийн саналыг гээхгүйн тулд гурван намын мөрийн хөтөлбөрийг хамтарсан Засгийн Газрын гэрээнд тусгасан"

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 7 сарын 24
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. 

Энэ үеэр хамтарсан Засгийн гэрээг Засгийн Газрын гишүүдэд танилцуулсан бөгөөд тус гэрээнд Монгол Ардын Нам, Ардчилсан Нам, ХҮН намын сонгуулийн мөрийн хөтөлбөрийн тодорхой зорилтуудыг тусгасан талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал дараах мэдээллийг өглөө. 

Энэхүү гэрээнд оролцогч гурван намын нийтлэг зорилтуудаас гадна Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт тусгасан Нийгмийн бодлогын реформ, бүсчилсэн хөгжлийн бодлого, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх цахим засаглал, эхлүүлсэн томоохон төслүүдийг урагшлуулах зорилтуудыг удирдлага болгосон. 

Ардчилсан Намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасан хувийн өмчийн эрхээ хамгаалах, бизнес хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах зорилтуудыг удирдлага болгосон. 

ХҮН намын сонгуулийн эрчим хүчний салбарын либералчлал, боловсролын салбарын реформыг хэрэгжүүлэх зорилтуудыг удирдлага болгож таван бүлэгтэй гэрээг боловсруулсан байна.  

Үүнд сорилтууд буюу дэд бүтэц, эрчим хүч, мега төсөл, түгжрэл, агаарын бохирдол, бүсчилсэн хөгжлийн зорилт зэрэг Засгийн Газрын тэргүүлэх чиглэлүүдийг гэрээндээ тусгасан гэв. 

Тодруулбал гэр бүл, хүн амын бүлгүүдийн онцлогт нийцсэн бодлогыг тэргүүнд ээлжид тавина. Түүний дараа үндэсний сөрөн тэсвэрлэх чадвар ба олон улсын нөхцөл байдал, геополитик, эдийн засгийн өсөлтийг өрх бүрд хүргэх. Ажлын байрыг нэмэгдүүлж, ядуурлыг бууруулах асуудлыг тухайлан бүлэг болгосон байна. Мөн байгаль орчин уур амьсгалын өөрчлөлт, засаглалын бодлогууд, 20 минутын хот хэрхэн шийдвэрлэх зэргээр таван бүлэгт хуваарилсан байна. 

Тэрбээр "Намуудын мөрийн хөтөлбөрийг дэмжиж санал өгсөн иргэдийн саналыг гээхгүй байх үндсэн дээр мөрийн хөтөлбөрүүдийг гэрээн дээр тусгаж байна" гэв. 

ВИДЕО:
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
27
Зураг
ТЭНЭГЛЭЛ
7
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
10 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [139.5.218.148] 2024/7/25
ЦОМХОН ТӨР, ЦОМХОН ЧАДВАРЛАГ ТӨРИЙН АЛБА гэсэн яав? ДЭД САЙД- ШАГНАЛЫН АЛБАН ТУШААО
0 | 0 Хариулах
Зочин [103.168.34.60] 2024/7/25
Яаж хуучин цүнхчингүүдтэйгээ өөрчлөлт хийнээ гэж ярьж чадаж байнаа бүх зүйл хуучин шигээ л байх нь тодорхой шдээ сөрөг хүчиндээ албан тушаал амлан хуурч нэг л их хуурамчаар найрамдан нэгдсэн дүртэй шинэ МАНАН-ХҮН бий болж байх шигээ
0 | 0 Хариулах
💩 [66.181.183.156] 2024/7/24
hujaa
0 | 0 Хариулах
Зочин [12.74.220.57] 2024/7/24
МАНЖАННҮХ
0 | 0 Хариулах
asdf [103.168.34.103] 2024/7/24
шинэ МАНАН
0 | 0 Хариулах
Зочин [202.179.25.162] 2024/7/24
Яаж ичихгүй ийм олон хөтөлбөр боловсруулдаг байнаа, өмнөхөөс бараг хэрэгжсэн юм байна уу ер нь, бараг л бүгд л баяжина, ЭЗ өсгөнө гэсэн яг эсэргээрээ бүх юм.
2 | 0 Хариулах
Зочин [202.179.25.162] 2024/7/24
Ядуурал буруулна энээ тэрээ гэхээр яг ихсээд байдгын аягүй сонин хаха
4 | 0 Хариулах
Зочин [57.128.184.127] 2024/7/24
Нийлж байгаад юүртэл нь идэж цөлмөх баримтлал биз
5 | 0 Хариулах
Хаха [103.57.94.44] 2024/7/24
Солиоруулах юмаа. Өөрийн үнэт зүйл гэж алга уу?
4 | 0 Хариулах
1 [202.21.115.165] 2024/7/24
Ene uls torch nohduud gazahguigeer yuch hamaagui yarij chaddagni ednuusiin ganz chaddag zuilni yumdaa
4 | 0 Хариулах