ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Оны эхний таван сарын байдлаар 700,000 орчим даатгуулагч нийт ₮100.7 тэрбумын бодит хуримтлалтай болжээ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчилсэн найруулга энэ оноос хэрэгжиж байна.

Үүний дагуу манай улс тэтгэврийн хагас хуримтлалын тогтолцоонд шилжиж, даатгуулагч өөрийн бодит хуримтлалаасаа орон сууц, боловсрол, эрүүл мэнддээ зарцуулах боломж бүрдэж эхэлсэн юм.

Оны эхний таван сарын байдлаар 700,000 орчим даатгуулагч 100.7 тэрбум төгрөгийн бодит хуримтлалтай болсон тухай Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар(НДЕГ)-т ажиллах үеэрээ мэдэгдэв. Мөн тэрбээр цаашид Нийгмийн даатгалын багц хуулийн хэрэгжилт, тэтгэврийн шинэчлэл, цахим үйлчилгээнд онцгой анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм. 

НДЕГ нь 60,000 ажил олгогч, 1.3 сая даатгуулагчийг нийгмийн даатгалд хамруулдаг. Сар бүрийн 1-ний өдөр 500,000 тэтгэвэр авагчдад тэтгэвэр, жилдээ 300,000 даатгуулагчид тэтгэмж олгож байна.

Хуулийн заалт:

27 дугаар зүйл.Тэтгэврийн даатгалын нэрийн дансны бүртгэл

27.1.Тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн 1960 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ба түүнээс хойш төрсөн даатгуулагч тэтгэврийн даатгалын нэрийн данс /цаашид "нэрийн данс" гэх/-тай байна.

27.2.Нийгмийн даатгалын байгууллага даатгуулагч бүрд нэрийн данс нээнэ.

27.3.Даатгуулагчийн нэрийн дансанд дараах орлогыг бүртгэнэ:

27.3.1.нэрийн дансны эхний үлдэгдэл;

27.3.2.даатгуулагчийн төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэл;

27.3.3.ажил олгогчийн төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэл;

27.3.4.нийгмийн даатгалын сангаас төлсөн шимтгэл;

27.3.5.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас төлсөн шимтгэл;

27.3.6.төрөөс төлсөн тэтгэврийн даатгалын шимтгэл;

27.3.7.нэрийн дансанд бүртгэсэн орлогод тооцсон хүү;

27.3.8.нэрийн дансны мөнгөжүүлсэн орлогын хөрөнгө оруулалтын өгөөж.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.168.34.44] 2024/7/24
Энэ гудамжинд хятадын хог зардаг улсад даатгал, татвар, шимтгэл төлдөггүй, тэгээд тэтгэврийн насанд хүрэхээрээ насаараа улсад хөдөлмөрлөж даатгал,шимтгэл төлсөн хүмүүстэй адил тэтгэвэр авдаг гаж үзэгдлийг таслан зогсоож хувиараа халтуур хийж хувиа борлуулж, даатгал төлөөгүй иргэдийг улсад ажиллуулж даатгал шимтгэлийг нь төлүүлэх хэрэгтэй.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.216.85] 2024/7/23
Үр хүүхдэд нь өвлүүлэх хэрэгтэй тэтгэврийн мөнгөө авч чадаагүй хүмүүсийн хашаа алга болж байнаа
2 | 0 Хариулах
Зочин [103.212.117.129] 2024/7/23
Би тэтгэвэрийн даатгалын санд 200 сая төгрөг хуримтлуулаад байгаа. Энэ мөнгөө тэтгэвэрт гарахаараа шууд бүгдийн авч болох уу? Сар бүр тэтгэвэр авмааргүй байна
0 | 0 Хариулах
Наран [66.181.180.159] 2024/7/23
Хулгай нүүрлэсэн газар олон хавар нэгэндээ гэж нэг л өдөр хэн хэзээ идэж хулгайлаж байсан нь баригдана.цахимаар нь ороод ямар ч мэдээлэл байдаггүй юм билээ .
0 | 0 Хариулах
[103.57.93.11] 2024/7/23
шууд тэтгэврийн хадгаламж. юун 2 хувь. бусад нь алга болно. энэ хуримтлалаар алдагдлаа нөхөөд хүрэхгүй
0 | 0 Хариулах
[103.57.93.11] 2024/7/24
тэтгэврийн даатгалын шимтгэлээ хадгаламжийн дансанд хүүтэй хийх. гэвч 98%-ийг нам үрж зараад дуусгачихна гэсэн үг үү
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.139] 2024/7/23
За бас Ундармаа, Сумьяа мэтийн хулгайчуудад алдчив
0 | 0 Хариулах
ха ха [103.111.68.3] 2024/7/23
26% ийн татвараар төсөв бүрдэл болгож цоорхойг нөхөж .. энэ тэнд хувааж байрлуулж хүү идэж жаргацгаасан биз дэ... 10 тэрбумийн сарын хүү 600 сая гэх мэт сул мөнгийг хувааж идсээр ирсэн биз дэ !!!
3 | 0 Хариулах