Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбогдуулан нийтийн тээврийн гурван чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулж байна.
Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Олимпын гудамж, Гадаад хэргийн яамны уулзвараас урагш авто замыг долдугаар сарын 23-ны 06:00 цагаас долдугаар сарын 25-ны 06:00 цагийн хооронд хааж байгаа тул тус замаар зорчдог нийтийн тээврийн чиглэлд түр хугацаагаар өөрчлөлт оруулав.
Зам хаах хугацаанд нийтийн тээврийн хэрэгслүүд дараах зураглалын дагуу иргэдэд үйлчилнэ.
Чиглэлийн үйлчилгээтэй холбоотой санал хүсэлтийг 70044040 дугаарын утсанд 24 цагийн турш хүлээн авч байгааг Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!