Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Нийтийн хоолны салбарын үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар өсжээ

Б.Манлай
2024 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийтийн хоолны салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс энэ оны зургаадугаар сард 121.2 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар өсөж, харин өмнөх сараас өөрчлөлтгүй байна.

Үйлдвэрлэгчийн үнийн индекс өмнөх оны мөн үеэс 2.4 хувиар өсөхөд аймгийн нийтийн хоолны үйлчилгээ эрхлэгч ААН-ийн үйлдвэрлэгчийн үнэ 8.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

Нийтийн хоолны салбарын орлого 2023 оны эхний улиралд 258 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 59.2(29.8%) тэрбум төгрөгөөр өсөхөд рестораны орлого өмнөх оны мөн үеэс 47.2 (37.3 %) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлж байв.