ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 45 хувьтай байна

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийслэлийн 2024-2025 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил үргэлжилж байна.

Энэ хүрээнд цахилгаан, дулааны эх үүсвэр болон инженерийн хангамжийн байгууллага, харьяа газар, дүүргүүд нийт 654 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн юм. Долдугаар сарын 22-ны өдрийн байдлаар 45 хувийн гүйцэтгэлтэй байгааг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Одоогоор хамгийн өндөр гүйцэтгэлтэй байгаа нь Нийслэлийн Авто Замын Хөгжлийн Газар. Уг газраас 17 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс 90.4 хувийг нь хийж гүйцэтгэжээ. Харин Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨХК 31 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээс дээр дурдсан хугацаанд 20 хувийг нь гүйцэтгэсэн байна. 

зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
2 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.185.150] 2024/7/23
Энэ өвөл УБ хөлдөнөө. Эргүү иргэд бэлтгэлтэй байгаарай
1 | 0 Хариулах
Зочин [45.133.5.25] 2024/7/23
Ирэх жил бас энэ хоолойгоо авч хаяад шинэ хоолой хийх байх даа бүтэхгүй оркууд.
2 | 0 Хариулах