Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Дулааны шугамын засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд хаагдах долоон авто зам

М.Батчимэг, ikon.mn
2024 оны 7 сарын 23
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 2А магистргаль шугамын барилга угсралтын ажлын нөлөөлөлд өртөж байгаа авто замуудын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлах тухай мэдээллийг Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-өөс мэдээллээ. 

Дэлхийн банкны санхүүжилтээр Эрчим хүчний яамны Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслийн хүрээнд “Дулааны 2А магистраль, ДХ-165 цэгээс ДХ-221 цэг хүртэлх 2Ф350 мм-ийн голчтой 0.95 хос.км шугамыг 2Ф500 мм-ийн голчтой болгон өргөтгөх” барилга угсралтын ажлыг “Рутан” ХХК гүйцэтгэхээр 2024.07.01-ний өдрөөс ажиллаж байгаа аж. 

Уг барилга угсралтын ажлын нөлөөлөлд өртөж байгаа дараах авто замуудын хөдөлгөөнийг хэсэгчлэн хязгаарлаж барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр хөдөлгөөн зохион байгуулалтын зураглал батлагдсан байна.

Хаана Хаах хугацаа
С.Жамъянгүнгийн гудамжны авто замын хөдөлгөөн

07.06-ны өдрийн 08:00 цагаас

08.10-ны өдрийн 18:00 цаг хүртэл

Гадаад харилцааны яамны баруун талын Олимпын гудамжны авто зам

07.23- ны өдрийн 06:00-цагаас

07.25-ны өдрийн 06:00 цаг хүртэл

Д.Чойдогийн гудамж буюу Ривер саундсаас Сонгдо эмнэлэг хүртэл

08.01-ний өдрийн 08:00 цагаас

08.20-ны өдрийн 18:00 цаг хүртэл

Д.Чойдогийн гудамж буюу Сонгдо эмнэлгээс зүүн тийш С.Зоригийн гудамж хүртэл

08:01-ний өдрийн 08:00 цагаас

08.31-ний өдрийн 18:00 цаг хүртэл

С.Зоригийн гудамж буюу Сонгдо эмнэлгийн уулзвараас Шүүх эмнэлгийн орц гарц хэсэг хүртэл

08.10-ны өдрийн 08:00 цагаас

08.15-ны өдрийн 18:00 цаг хүртэл 

С.Зоригийн гудамж буюу Шүүх эмнэлгийн орц гарц хэсгээс Энхтайваны өргөн чөлөөний зам хүртэл

08.15-ны өдрийн 08:00 цагаас

08.31-ний өдрийн 18:00 цаг хүртэл

Энхтайвны өргөн чөлөөний авто зам

07.27-ны өдрийн 06:00-цагаас

07.29- ний өдрийн 06:00 цаг хүртэл

Иймд дээрх хугацаанд авто замын зорчих хэсгийг чөлөөтэй байлгахад анхаарч өөр авто замыг сонгон зорчиж үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүсэж байна. Авто зам болон явган замын хөдөлгөөнд саад учруулж байгаадаа иргэдээс хүлцэл өчиж байна гэж Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх төслөөс мэдэгдлээ. 

Уг ажлын хүрээнд дөрвөн гол зам доогуур суурилагдах хэсгийг нэвтрэх суваг буюу туннелийн системд оруулах аж. 

Ингэснээр цаашид авто замын уулзвар хэсгийг эвдэхгүйгээр шугам сүлжээг сольж шинэчлэх нөхцөл бий болж байгаа юм байна. Мөн цэвэр усны шугамыг өргөтгөн шинэчлэх цахилгааны шугам сүлжээ, холбоо мэдээллийн шугам сүлжээний ажлууд хийгдэнэ гэв.