2024.08.16-ны өдөр Стратегийн 300 хөрөнгөтөнд Мөнгөний системийг танилцуулах гэж буй “FUNDME”-ийн Гүйцэтгэх захирал Б.Баттулгатай ярилцлаа.
- Компаниуд ямар мөнгөний нөөцийг ашиглахгүй байгаа вэ?
Өнөөдөр монгол компаниудын арилжааны банкнуудын харилцах дансанд сул хэвтэж байгаа мөнгөн хөрөнгө 10 их наяд давсан. Бонд, хувьцаа, үл хөдлөх авч эргэлдүүлье гэхээр хугацаа нь уртдаад байдаг тул компаниудын удирдлагууд, нягтлан бодогчид мөнгөний үр ашгийн алдагдалд орж байна. Нөгөө талдаа бизнесийн богино хугацааны эргэлтийн хөрөнгийн санхүүжилт шаардлагатай компаниудад нэг сар хүртэлх хугацаатай зээл авах гэж ном уншуулах дайны ажил болдог. Олон улсад энэ асуудлыг мөнгөний захаар шийддэг. Иймд Монгол улс ийнхүү компаниудын мөнгөний эрэлт, нийлүүлэлтийг шийддэг мөнгөний системтэй болж байгаа нь санхүүгийн зах зээл дээр гарч буй буй түүхэн үйл явдал юм.
- “Фанд Ми” мөнгөний систем яг юу хийдэг гэсэн үг вэ?
Компаниуд FUNDME.mn мөнгөний системээс богино хугацааны санхүүжилт авч эсвэл өгч болно. Мөнгөний системийн гол онцлог нь компаниудад сул байгаа мөнгөн хөрөнгөнөөсөө ашиг олох нөгөө талаас санхүүгийн хэрэгцээгээ богино хугацаанд шийдэх боломжийг олгож байгаа юм. FUNDME мөнгөний систем бол цэвэр мөнгөний зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн хуулиар, хууль дүрмийн дагуу ажилладаг санхүүгийн хэрэгсэл юм.
- Мөнгөний систем хэр найдвартай санхүүгийн хэрэгсэл вэ?
FUNDME.mn мөнгөний систем Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтэй. Компаниудын хийсэн санхүүжилтийг эрсдэлээс хамгаалж, заавал байлгах нөөцийг холбогдох дүрэм, журмыг дагуу байршуулж ажилладаг. Монгол компаниуд мөнгөний системийг ашиглан, нөөцөө бүрэн ашиглах болтугай.
Монголын мөнгөний систем
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!