Статистикийн бизнес регистр (СБР)-ийн санд 2024 оны эхний хагас жилийн байдлаар 245.8 мянган хуулийн этгээд/ААН, байгууллага/ бүртгэлтэй байгаагаас энэ оны хоёрдугаар улиралд 5.2 мянган хуулийн этгээд шинээр нэмэгдэж, 0.2 мянган хуулийн этгээд татан буугджээ.
Статистикийн бизнес регистр гэдэг нь аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, регистрийн дугаар, хөрөнгө, үйлдвэрлэл, үйлчилгээний хэмжээ (аж ахуйн нэгж, байгууллагын орлого, үндсэн хөрөнгийн хэмжээ), ажиллагчдын тоо, цалин, үйл ажиллагааны чиглэл зэрэг үндсэн үзүүлэлтийг багтаасан өгөгдлийн сан юм.
Хуулийн этгээдийн 193.9 мянга буюу 78.9% нь компани, 32 мянга буюу 13% нь Төрийн Бус Байгууллага, 7 мянга буюу 2.9% нь хоршоо, 5.4 мянга буюу 2.2%нь нөхөрлөл, 5 мянга буюу 2% нь төсвийн байгууллага, 2.5 мянга буюу 1% нь ТӨҮГ, ОНӨҮГ буюу бусад байна.
Нийт хуулийн этгээдийн 182.3 мянга буюу 74.2% нь Улаанбаатарт, 22.3 мянга буюу 9.1% төвийн бүсэд, 18.8 мянга буюу 7.6% хангайн бүсэд, 14.6 мянга буюу 5.9% баруун бүсэд, 7.8 мянга буюу 3.2% зүүн бүсэд бүртгэлтэй.
Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Өмнөговь аймагт 4.5-5.4 мянган хуулийн этгээд бүртгэлтэй бол Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар аймагт бүртгэлтэй хуулийн этгээдийн тоо 0.7-1.6 мянга.
245.8 мянган хуулийн этгээдийн 40.3% нь үйл ажиллагаа явуулж байгаа бол, 59.7% нь ажилладаггүй.
Үйл ажиллагаа явуулсан хуулийн этгээдийг ажиллагчдыг тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчтай хуулийн этгээд 85.1%, 10-19 ажиллагчидтай хуулийн этгээд 7.2%, 20-49 ажиллагчидтай хуулийн этгээд 4.9%, 50 ба түүнээс дээш ажиллагчидтай хуулийн этгээд 2.8%-ийг эзэлж байна.
1-9 ажиллагчтай хуулийн этгээдийн эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 0.4 нэгж хувиар өсжээ.
2024 оны эхний хагас жилд үйл ажиллагаа явуулсан нийт хуулийн этгээдийн 78.4 мянга буюу 79.1% худалдаа, үйлчилгээний салбарынх.
Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!