Уншиж байна ...

2020-2024 оны олимпын циклийн ДАШТ-ээс манай тамирчид 22 медаль хүртжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 22
IKON.MN
Зураг зураг
BIM news

Өнгөрсөн дөрвөн жилийн циклд олимпын төрлүүдийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ)-ээс Монгол Улс хоёр алт, долоон мөнгө, 13 хүрэл нийт 22 медаль хүртсэн амжилтаар 53-д жагсаж байна. 

Уг медалийн жагсаалтыг гаргахдаа зөвхөн Үндэсний Олимпын Хороо (ҮОХ)-ны бүртгэлтэй байдлаар нь гаргажээ. Тодруулбал Шотланд улс боксын ДАШТ-ээс медаль хүртвэл Их Британийн нэр дээр тоологдох бол Фарерын арлуудаас усанд сэлэлтээр медаль хүртсэн бол Дани дээр нэмэгдэх юм.

Нийт 104 улс өнгөрсөн олимпын циклд ДАШТ-ээс медаль хүртжээ. Тодруулбал 81 улс алтан медаль хүртсэн бол Андорра, Босни ба Херцеговин, Кувейт, Мозамбик, Сан Марино улс нэг хүрэл медаль хүртсэн юм.

Олимпын төрлийн ДАшт-ээс медаль хүртсэн топ 10 улс

Чансаа Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1. АНУ 111 93 101 305
2. БНХАУ 92 54 65 211
3. Япон 58 57 63 178
4. Их Британи 50 49 61 160
5. Франц 48 50 56 154
6.  Итали 41 52 35 128
7. Нидерланд 40 41 31 112
8. Австрали 33 43 35 111
9. Германи 33 25 39 97
10. БНСУ 28 14 23 65
...53 Монгол 2 7 13 22
Нийт Парисын олимпын циклд 877 875 1,072 2,824

Монголын баг тамирчдын хувьд өнгөрсөн циклд жүдогийн төрөлд хоёр алтан медаль хүртсэн бол долоон мөнгөн медалийнх нь зургаа нь чөлөөт бөхийн төрлөөр хүртжээ. Үлдсэн нэг нь боксын төрөлд хамааралтай бол 13 хүрлийн зургаа нь бөхийн төрлүүдээр, зургаа нь жүдо, нэг төрөл нь боксоор хүртсэн юм.

дашт-ээс медаль хүртсэн монгол тамирчид

Медаль хүртсэн огноо Нэр Төрөл Медаль
2022.10.08 Цэнд-Очирын Цогтбаатар Жүдо 73 кг Алт
2024.05.19 Бавуудоржийн Баасанхүү Жүдо 48 кг Алт
2022.09.14 Долгоржавын Отгонжаргал Чөлөөт бөх 50 кг Мөнгө
2022.09.14 Батхуягийн Хулан Чөлөөт бөх 53 кг Мөнгө
2022.09.16 Мөнхтөрийн Лхагвагэрэл Чөлөөт бөх 125 кг Мөнгө
2022.10.06 Энхтайваны Ариунболд Жүдо 60 кг Мөнгө
2023.05.13 Баатарсүхийн Чинзориг Бокс 63.5 кг Мөнгө
2023.09.20 Долгоржавын Отгонжаргал Чөлөөт бөх 50 кг Мөнгө
2023.09.21 Энхсайханы Дэлгэрмаа Чөлөөт бөх 68 кг Мөнгө
2021.06.06 Мөнхбатын Уранцэцэг Жүдо 48 кг Хүрэл
2021.06.07 Ёндонпэрэнлэйн Басхүү Жүдо 66 кг Хүрэл
2021.10.03 Мөнхтөрийн Лхагвагэрэл Чөлөөт бөх 125 кг Хүрэл
2021.10.04 Төмөр-Очирын Тулга Чөлөөт бөх 65 кг Хүрэл
2021.10.05 Энхбатын Гантуяа Чөлөөт бөх 62 кг Хүрэл
2021.10.06 Долгоржавын Отгонжаргал Чөлөөт бөх 50 кг Хүрэл
2021.10.07 Эрхэмбаярын Даваачимэг Чөлөөт бөх 57 кг Хүрэл
2022.09.17 Занданбудын Занабазар Чөлөөт бөх 57 кг Хүрэл
2022.10.08 Лхагватогоогийн Энхрийлэн Жүдо 57 кг Хүрэл
2023.03.26 Мөнгөнцэцэгийн Энхжаргал Бокс 54 кг Хүрэл
2023.05.08 Ёндонпэрэнлэйн Басхүү Жүдо 66 кг Хүрэл
2023.05.09 Лхагватогоогийн Энхрийлэн Жүдо 57 кг Хүрэл
2024.05.20 Лавжаргалын Аззаяа Жүдо 73 кг Хүрэл