ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Алтай ханы Таван богд уулын тэнгэрийг тайх ёслол боллоо

А.Төгөлдөр, iKon.mn
2024 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Монгол орны уулсын манлай төрийн тахилгат Алтай ханы Таван богд уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслол 2024 оны долдугаар сарын 22-ны өдөр буюу XVII жарны Хилэнт эх хэмээх модон луу жилийн зуны адаг Цагаагчин хонь сарын Улаагчин гахай өдөр Алтай таван богд хайрхан уулын Тахилгат овоонд боллоо.

Тахилгын ёслолын өмнөх орой лам хуврагууд Итгэл, Ганданлажаа, Өлзийхутаг буулгах сан болон Долоон бурхан од тус бүрд тахилгын ном хурав.

Овооны тэнгэрийг тайх ёслол эхлэх үед “Ганжуур” их хөлгөн судар, Найман тахилыг тусгайлан залж, лам нар Ламчодов, Жигжид, Очирваань, Юлтий зэрэг ном хурлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын дөрвөн цэргээр хамгаалуулан тусгайлан зассан талбайд хүрэлцэн ирэв.

Хүндэт харуулын цэргүүд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умрын элч сүлд, Баян-Өлгий аймгийн далбаа, Их эзэн Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээнээ залж байрлууллаа.

зураг
 

Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ, уул овооны тэнгэрийг тайх ёслол нь түүх, соёлын өв, төрт ёсны гүн уламжлал шингэсэн эрхэм нандин зан үйл бөгөөд байгаль дэлхийтэйгээ зохистой харилцах, унаган төрхийг нь хадгалан хамгаалахад онцгой ач холбогдолтой энэ өв соёлыг 2017 онд ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн Дэлхийн жагсаалтад бүртгэсэн гэдгийг тодотгов.

Байгалийн болон соёлын өв хосолсон дурсгалт газар болох Алтай Таван богд тэргүүтэй Алтайн өндөр уулсыг ЮНЕСКО-ийн Дэлхийн өвд бүртгүүлэх ажил эрчимтэй өрнөж байгааг сонордууллаа.

Ингэснээр Монгол Алтайн нурууг байгалийн болон соёлын өвийн чухал дурсгалт газар болохыг дэлхий дахинд хүлээн зөвшөөрүүлэх, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах монгол уламжлалыг үр хойчдоо өвлүүлэн үлдээх, аялал жуулчлалыг эрчимжүүлж, бүс нутгийн хөгжлийг дэмжихэд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Өндөр сүрлэг Алтай Таван богдоо түшин нутаглаж, өлгий  сайхан нутгаа хүндлэн дээдэлдэг Баян-Өлгийчүүд их хайрхныхаа хайр хишгийг хүртэж, эв нэгдлээ бататган, ажил үйлсээрээ үлгэрлэж, үеийн үед дэвжин байхын  ерөөлийг өргөн дэвшүүллээ.

зураг
 

Ерөнхийлөгчийг үг хэлсний дараа туульч Алтайн магтаал хайллаа.

Дараа нь УИХ-ын гишүүн Д.Бум-Очир Алтай Таван богд хайрхны тэнгэрт хандсан айлтгалыг дуудан сонсгож, торгон дээр бичсэн эх хувийг нь аймгийн музейд хадгалуулахаар хүлээлгэн өглөө.

Лам хуврагууд Буман цагаан судар, Алтай Таван богд хайрхан уулын сан, Дэвжид сэржим, Жанлав цогзол ном уншлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч тэнгэрт хүргэх дуут сумыг Баян-Өлгий аймгийн Буянт сумын харьяат, үндэсний сурын Улсын мэргэн, урианхай сурын дархан мэргэн, буриад сумын хошой мэргэн М.Батгэрэлд хүлээлгэн өгч, тус аймгийн Цэнгэл сумын аварга малчин Ч.Хэнзхүүгийн адуун сүргээс сонгосон морийг тэнгэрийн хүлэг болгож сэтэрлэлээ.

зураг
 
зураг
 

Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умрын элч сүлд, Говь-Алтай аймгийн далбаа, Чингис хааны хөрөг болон Төрийн долоон эрдэнийг буцааж залснаар Алтай ханы Таван богд уулын тэнгэрийг тайх төрийн ёслол өндөрлөлөө.

Монгол Улсын дээвэр буюу хамгийн өндөрт өргөгдсөн цэг бол Алтай Таван богд уулсын Хүйтэн оргил юм. Хүйтэн оргил далайн түвшнөөс дээш 4,374 м өндөрт өргөгдсөн. Алтай Таван богдын уулс нь Хүйтэн, Наран, Найрамдал, Малчин, Бүргэд гэсэн оргилтой юм.

зураг
 
зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
37
Зураг
ТЭНЭГЛЭЛ
17
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
32 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.168.8] 2024/7/23
ЯДАРГААТАЙН УУЖ ИДЭЖ НАЙРЛАХ ШАЛТАГ ОЛДОХГҮЙНҮҮ
0 | 0 Хариулах
Зочин [202.179.18.124] 2024/7/23
манай төр хаант засаглалын хэлбэрээрээ байна уу орчин үеийн парламэнт?н засаглалтай хэвээр байна уу ? Нэг талаа сонго оо ! Хувцсаа урагдтал битгий угаа гэх мэт хачин орчин үөд тохирохгүй дүрэм төсвийн мөнгө үрж хэвлүүлж энд тэнд наахаа болих хэрэгтэй. Ямар тэнэг нь орчин үед хувцсаа угаахгүй амьдрах вэ ?
0 | 1 Хариулах
Zochin [66.181.166.134] 2024/7/23
Ooriigoo tahiulsan ene balai, nuser yvdliig zogsooj, tatvar tologch bidnii mongiig tansaglald hiisgehee bolivol taarna. Iim yum hiilee geed gan tailagdaad sain bolohgui, baigali l ulam suidne, talhlagdana. Omnoh Eronhiilogch iim uildel er gargaagui dee, uhaantai hun uchraas oor baisan bilee. Oron nurgiin irged ni daruuhan, teruuhendee taih yoslol hiihed bno, er ni tiim baisan daa.
2 | 1 Хариулах
Зочин [202.179.18.124] 2024/7/23
Хэдийг зарцуулдаг бол , Нарийн мэдвэл.
0 | 0 Хариулах
Уншигч [66.181.188.172] 2024/7/23
Алтай Таван богд-тахилгатай уул, овооны орчин тахилга хийсэн өдөр л цэвэрхэн байх шиг бн. Жилийн 364 өдөр нь хог нь овоо . Ерөнхийлөгчийн Ажлын албаны page - хуудсанд саналаа бичсэн. Хогны асуудлыг шийдэх хэрэгтэй. Жилийн 364 хоногт хогтой байдаг газрыг 1 өдөр тахиж аргадаад үр дүн гарах уу????????. ЕТГ - ????????????
2 | 0 Хариулах
Хаая [43.228.129.134] 2024/7/23
Чи ганцаараа татвар төлдөггүй байгаа шүү. Монгол улсад чи ганцаараа амьдарч байгаа биш. Маш олон төрлийн санаа бодолтой хүмүүс байгаа. Уул усаа шүтэж дээдэлж явдаг нэг нь байхад тэр нь огт хамаагүй нэг нь ч байна. Ялангуяа нүүдэлчин соёлтой ард түмний хувьд байгаль дэлхийгээ шүтэж хайрлаж явдаг нь цусанд нь байдаг л зан чанар. Мөн энэ тахилгад нэг их мөнгө орж шалиад байх юм байхгүй. Адууг нь өгсөн айл мөнгө нэхээгүй л байлтай хэдэн литр түлш хэдэн метр хадаг жаал жуул ааруул сүү бэлдлээ гээд Монгол дампуурчихгүй л байх. Зарим зүйл дээр дуугай байсан нь дээр байдаг. Улаанбаатарчууд л ганцхан Монголд амьдардаггүй гэдгийг ойлгомоор байх юм. Монгол орны орлогын эх үүсвэр нь орон нутагт байгаа уул уурхай гэдгийг бас санах хэрэгтэй чиний өгсөн татвар чамд өгч байгаа халамжид ч хүрэхгүй.
2 | 3 Хариулах
Зочин [212.154.4.124] 2024/7/23
teneg sda mini tegeed ter n turiin ajild yag ymar hamaat yum ?
0 | 1 Хариулах
Зочин [66.181.186.151] 2024/7/23
Уул овоо тахих гэж ерөнхийлөгч болсон юмуу! Ийм утга учиргүй юмаа хийхийн оронд наад хөвсгөл нуурыг цэвэрлэх батлан хамгаалах яаамаа олигтойхон удирдаж хийвэл ард түмэн илүү талархахсан! Улсын мөнгөөр ядаж байгаль хамгаалагчаа дэмжээчээ. Улсын тэргүүн мухар сүсэгийн тэргүүн байвал улс орон нь мөдөг гэдэгийг түүхэн судараас уншаагүй юу! Бутаныхаанаас сурах юм байхгүй шүү.
0 | 1 Хариулах
Сэтгэгдэл... Сэтгэгдэл [77.100.182.196] 2024/7/23
HOH DAAVUUGAA END TEND ZUUGEECH TENCH BAS ONOOH BOO GEDEG BUZARUUD OROLCDOG UU
0 | 0 Хариулах
Зочин [172.59.186.234] 2024/7/23
Endees harhad oiriin 60 jildee uls ornii hugjil bol bhgvn bnoo MANii veiihen vhej duusaj bj l uls ornii hugjil ntr
1 | 1 Хариулах
Zochin [122.201.31.98] 2024/7/23
[хориотой үг] бүүр 1 доройтол руугаа шаацан сдакууд шүү бяд нар. Уул ус тахиад сайжирдаг бол төвд манай 2 шиг хөгжил цэнгэлийн манлайд хүрсэн гарууд бхгүй бхаа. Хохь нь муу сданууд ингээд тахиад сонгоод эргүүтээд байж бай. Дэлхий ах нартай чинь цуг орхиод цааш хөгжөөд алга болно. Хохь нь шдээ, боловсрол шинжлэх ухааныг уландаа гишгэхээр илүү муугаа үзлээ та нар,
3 | 1 Хариулах
Зочин [66.181.189.143] 2024/7/23
Элдэв тахилгыг түшмэд, дарга, лам нар хувиасаа мөнгө гаргаж хиймээр юм. Өчнөөн өндөр цалин, орлоготой биз дээ. Татвар төлөгчдийн мөнгөөр зугаацаж байгаа л харагдаж байна шүү. Хувь хүн өөр аймаг явж үзмээр байсан ч чадахгүй, бөөн зардал.
2 | 1 Хариулах
Аавынх Нь Амины Өртэй Иргэн ХүрэлсҮХ [37.120.136.170] 2024/7/22
ХүрэлсҮХ чи Эмэгтэй хүнийг ажлаар барьцаалсан эь ИЧМЭЭР бас сэжиг хүрэм. Луйврын сонгуулийн 4.7 жил ердөө Монголд оршин суусан түүхтэй ёрынхулгайч хочтой Ухна овогт ХүрэлсҮХ (1968 он) Мөнгөнцэцэгт эмэгтэйд үзүүлдэг бузрын ажлын мөлжлөгийн дарамтаа даруй ЗОГСОО. Төрөөс төрсөн тэрбумтан чи Төмрөн ОДОНГОО боль, одоо Эмэгтэйг буцаад ЗГазарт нь буцааж ажиллуул. Хулгайчийн үүр болсон Ялтанд үйлчилдэг Тамгын газрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг чамд үйлчилгээний ӨРГҮЙ. Хадгаламж улсын банкны 14.2 тэрбум төгрөгийг завшсан БАНКНЫ хулгайч, улсын мөнгөөр казинодогч, буугүй хамгаалагчдын ард нуугдсаг НҮҮРСНИЙ хулгайн жоом ХүрэлсҮХ УХНА шоронгийн лалр аа чи Шөнө орой 18:00 цагаас хойш, ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа залгадаг төрийн мөнгөний шимэгч пиздец, ядруу тархитай архичин хоосон лонхот хоолойт өөрөө болон хүмүүсээр мессэж явуулдагаа, ордонд 3 давхарын оромжиндоо дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг ичмээр гэмт дээрэнгүй үйлдлүүдээ БОЛЬ хэрэгцээгүй лал а
0 | 0 Хариулах
Зочин [37.120.136.170] 2024/7/22
ХүрэлсҮХ чи Эмэгтэй хүнийг ажлаар барьцаалсан эь ИЧМЭЭР бас сэжиг хүрэм. Луйврын сонгуулийн 4.7 жил ердөө Монголд оршин суусан түүхтэй ёрынхулгайч хочтой Ухна овогт ХүрэлсҮХ (1968 он) Мөнгөнцэцэгт эмэгтэйд үзүүлдэг бузрын ажлын мөлжлөгийн дарамтаа даруй ЗОГСОО. Төрөөс төрсөн тэрбумтан чи Төмрөн ОДОНГОО боль, одоо Эмэгтэйг буцаад ЗГазарт нь буцааж ажиллуул. Хулгайчийн үүр болсон Ялтанд үйлчилдэг Тамгын газрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг чамд үйлчилгээний ӨРГҮЙ. Хадгаламж улсын банкны 14.2 тэрбум төгрөгийг завшсан БАНКНЫ хулгайч, улсын мөнгөөр казинодогч, буугүй хамгаалагчдын ард нуугдсаг НҮҮРСНИЙ хулгайн жоом ХүрэлсҮХ УХНА шоронгийн лалр аа чи Шөнө орой 18:00 цагаас хойш, ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа залгадаг төрийн мөнгөний шимэгч пиздец, ядруу тархитай архичин хоосон лонхот хоолойт өөрөө болон хүмүүсээр мессэж явуулдагаа, ордонд 3 давхарын оромжиндоо дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг ичмээр гэмт дээрэнгүй үйлдлүүдээ БОЛЬ хэрэгцээгүй лал а
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.174] 2024/7/22
Нэг нурууны хэчнээн уулыг тахьдаг юм бэ. Хийх юмаа олж ядсан юмаа. Зардал чирэгдэл ч явчихна. Хайран цаг хугацаа. Монгол улсад бүхлээрээ байдаг цор ганц нуруу, уулын систем байдаг. Тэр нь хангай. Хэнтийн нурууг чингис хааны ач холбогдлоор тахьдаг. Алтайн нурууны өндөр цэг монголд биш Оху-д байдаг. Бидэнд ач холбогдолгүй. Ингээд хоёрхон уул тахьдаг болвол ямар вэ? Маш их хэмнэлт болох бишүү?
2 | 3 Хариулах
Зочин [66.181.189.143] 2024/7/23
Хувиасаа мөнгө гаргаж тахина биз дээ.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.216.11] 2024/7/22
Баян өлгий биш говь алтайд юмуу энэ сайт дампуурчээ. Согтуу сэтгүүлч
0 | 0 Хариулах
Зочин [59.153.85.10] 2024/7/22
Сайхан нутаг усаа шүтэж, тайх нь Монголчуудын соёлын нэг хэсэг. Үүнийг гайхаж, адгах хэрэггүй ээ.
6 | 9 Хариулах
Зочин [66.181.180.139] 2024/7/22
Болноо, чи зардалыг нь гаргачих, миний төлсөн татвараар ийм дэмий зүйлд зарцуулмааргүй байна. Хэрэгтэй хөгжиж дэвших юманд зарцуулах хэрэгтэй
3 | 3 Хариулах
Хаая [43.228.129.134] 2024/7/23
Чи ганцаараа татвар төлдөггүй байгаа шүү. Монгол улсад чи ганцаараа амьдарч байгаа биш. Маш олон төрлийн санаа бодолтой хүмүүс байгаа. Уул усаа шүтэж дээдэлж явдаг нэг нь байхад тэр нь огт хамаагүй нэг нь ч байна. Ялангуяа нүүдэлчин соёлтой ард түмний хувьд байгаль дэлхийгээ шүтэж хайрлаж явдаг нь цусанд нь байдаг л зан чанар. Мөн энэ тахилгад нэг их мөнгө орж шалиад байх юм байхгүй. Адууг нь өгсөн айл мөнгө нэхээгүй л байлтай хэдэн литр түлш хэдэн метр хадаг жаал жуул ааруул сүү бэлдлээ гээд Монгол дампуурчихгүй л байх. Зарим зүйл дээр дуугай байсан нь дээр байдаг. Улаанбаатарчууд л ганцхан Монголд амьдардаггүй гэдгийг ойлгомоор байх юм. Монгол орны орлогын эх үүсвэр нь орон нутагт байгаа уул уурхай гэдгийг бас санах хэрэгтэй чиний өгсөн татвар чамд өгч байгаа халамжид ч хүрэхгүй.
1 | 0 Хариулах
Latin 49 [66.181.179.119] 2024/7/22
duursen hereg ene ingesgeed uul ovoo tahiad yavj baival boloo gol n ard tumend gai bolson huuli batlahgui baih heregtei zugeer muruuruu ingeed uuriiguu bayasgaad yavj l baig.gol n ter shanhain hamtiin ajillagaanii baiguullagat l elsej bolohgui huseh yum ter.
1 | 1 Хариулах
Зочин [66.181.180.139] 2024/7/22
Яасан багтаж ядсан их мөнгөтэй юмбээ? Улсын мөнгө уйлах биш гээд туйлах юмаа. Наад мөнгөөрөө ядаж нэг сумыг нүхэн жорлонгоос нь салгаач
10 | 2 Хариулах
Зочин [104.28.68.90] 2024/7/22
Өв соёлоосоо салсан ард түмэн бусдын гарт ордог юмаа тэр жорлонг бол улсад тустай асуудал юм шүү хариуцсан нэг нөхөр байгаа тэрнээс асуу шаард
3 | 4 Хариулах
Зочин [66.181.180.139] 2024/7/22
Чам шиг ийм хогийн хүний сэтгэлтэй новшнууд манай улсыг хөгжүүлэхгүй хорон санаатай бүх юмыг ингэж хорлож байдаг
1 | 1 Хариулах
Зочин [103.161.242.116] 2024/7/22
Dugui hiij chadahgui ard tumen geheer l ... haha
1 | 1 Хариулах
Зочин [122.201.31.254] 2024/7/22
дэлхиин улс орон уул усаа тайхаж тасархай хөгжөөд бдимү ядиим болоо ????
7 | 2 Хариулах
Зочин [202.126.91.166] 2024/7/22
Монголд хөгжүүдэх ёстой хүмүүс нь уултус, баяр наадам гээд завгүй яваад байна оо. Хайран татварын мөнгө…
6 | 1 Хариулах
Зочин [104.28.68.90] 2024/7/22
Хөгжих гэж тахидаггүй юм дандаа битгий эдийн засгаар улсаа харж бай зөвлөе чамд тэр хөгжлөөс чинь чухал монгол ёс заншил гэж бас өөр юм байдаг юм сайн унш судал
3 | 9 Хариулах
Зочин [212.154.4.124] 2024/7/23
Ёс заншил байхад хөгжилөөр яах юм тиймээ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.166] 2024/7/22
Энэ нэг нөхөр хаана л найр наадам болно тэнд явж байх юм. Улсаа хөгжүүлж, ажлаа ерөөсөө хийхгүй юм аа…
12 | 1 Хариулах
[103.57.93.11] 2024/7/22
үрийн санаа уул хаданд
4 | 0 Хариулах
Зочин [95.70.138.89] 2024/7/22
mongolchuud ingej yvj bhd bolno doo ter hugjil ntr mongoloos hol baisan n deer mongolchuudad zohihgui
5 | 2 Хариулах