Зочид буудлын салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс энэ оны зургаадугаар сард 173.8 болж, үйлдвэрлэгчийн үнэ өмнөх оны мөн үеэс 12.1 хувь, өмнөх сараас 0.3 хувиар тус тус өсжээ.
Тус салбарын үйлдвэрлэгчийн үнийн индекс өмнөх оны мөн үеэс 12.1 хувиар өсөхөд богино хугацаагаар байр, сууцаар хангах үйл ажиллагааны дэд салбарын үйлдвэрлэгчийн үнэ 12.3 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Түүнчлэн зочид буудлын үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжийн үйлдвэрлэгчийн үнэ нийслэлд 12.5%, аймагт 10.2%-аар өсжээ.
Үйлдвэрлэгчийн үнийн индекс гэж тухайн үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн өөрчлөлтийг илэрхийлнэ.
Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!