Манай улсад ирсэн гадаад зорчигчдын 30.7% Хятад, 29.4%-ийг Оросын иргэд бүрдүүлж байна
2024 оны эхний хагас жилийн аялал жуулчлалын статистикийг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос нээлттэй байршуулжээ.
Он гарсаар манай улсын хилээр 1,547,281 зорчигч орж иржээ.
Монгол Улсын хилээр орсон гадаад зорчигчдыг бүс нутгаар ангилж харвал
- Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг 196,007
- Европ 114,898
- Америк 8,931
- Ойрх Дорнод 4,732
- Өмнөд Ази 2,695
- Африк 897
Улсын хилээр орсон зорчигчдын
- 78.8 хувь нь Монгол Улсын иргэд
- 21.2 хувь нь гадаад улсын иргэд байна.
Тухайлбал улсын хилээр орсон гадаад улсын иргэд өмнөх оны мөн үеэс 80,000 буюу 32.7 хувиар өсжээ. Хилээр орсон гадаадын зорчигчдын
- 30.7 хувийг Хятад
- 29.4 хувийг Орос
- 19 хувийг Солонгос
- 3 хувийг Казахстан
- 2.4 хувийг Япон
- 2.2 хувийг АНУ
- 13.3 хувийг бусад улсын иргэд тус тус эзэлж байна
Хилээр нэвтэрсэн жуулчдын тоо энэ оны эхний хагас жилд 245,000 болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.3 хувиар өссөн үзүүлэлт аж.
Зураг 1: Монгол Улсын хилээр орсон гадаад зорчигчид (жил бүрийн эхний хагас жилийн байдлаар)
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
