Улсын хэмжээнд 2024 оны эхний хагас жилд 28,635 эх амаржиж, 28,846 хүүхэд төрүүлсэн байна.
Энэ нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 4,170 (12.7%)-аар, төрсөн хүүхэд 4,158 (12.6%)-аар буурсан үзүүлэлт аж.
1,000 хүнд ногдох төрөлт өмнөх оноос 1.1-ээр буурч, нас баралт өмнөх оны мөн үетэй ижил түвшинд байгаа талаар Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос мэдээлэв.
Түүнчлэн эн оны эхний хагас жилийн байдлаар нас баралт 8,643 болж өмнөх оны мөн үеэс 30 (0.3%)-аар нэмэгджээ. 1,000 хүнд ногдох төрөлт 8.4, нас баралт 2.5, ердийн цэвэр өсөлт 5.9 байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!