Төмөр зам, 3, 4 дүгээр хороолол зэрэг найман байршлын айл өрх, ААН-ийн халуун усыг 12 хоног хязгаарлана
Улаанбаатар хотод дулааны шугамын ажил үргэлжилж байгаатай холбогдуулан өнөөдрөөс/2024.07.22/ дараах байршлуудын айл өрх, ААН-үүдийн халуун усыг хязгаарлаж байна.
- Төмөр замын удирдах газрын орчим
- 2, 3, 4, 6 дугаар бичил хороолол орчим
- Төв гандан хийд
- Хуучнаар Эх нялхас
- МҮОНРТ орчмын хэрэглэгчид
- Түндэмүн саун
- Гурван билэг их дэлгүүрийн урд тал орчмын хэрэглэгчид
Дулааны шугам засвар шинэчлэлийн ажил долдугаар сарын 22-ноос наймдугаар сарын 2-ны хооронд 12 хоног үргэлжилнэ.
Долоо хоногийн дараа буюу долдугаар сарын 29-нөөс наймдугаар сарын 12-ны хооронд дараах байршлуудад халуун ус хязгаарласнаар энэ зуны дулааны шугамын засварын ажил дуусах юм байна.
- Солонгос улсын ЭСЯам
- Жаргалан, Нархан, Оддын хотхон орчмын хэрэглэгчид
- Дүнжингарав хороолол, маршал таун, ривер гарден хороолол орчмын хэрэглэгчид
- Их тэнгэр цогцолбор
- Олимп, Баян Монгол хорооллоос 13-р хороолол орчим
- Нарантуул захаас БЗД
- Цэргийн госпитал
- Баганат өргөө хороолол
- ХСИС орчмын хэрэглэгчид
- Алтан тэвш хороолол орчмын хэрэглэгчид
- АШУИС-ийн шинэ байр, Амгалан орчмын хэрэглэгчид
Халуун ус хангамжтай холбоотой санал хүсэлтээ 7004-7005 дугаарын утсаар лавлах боломжтойг "УБДС" ТӨХК-аас мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
