Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс (ИБУИНХУ)-ын Батт хотод зохион байгуулагдсан Олон улсын математикийн 65 дугаар олимпиадын дүн гарлаа.
Тус олимпиадаас Монголын баг нэг алт, хос мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргасныг Монголын Математикийн Олимпиадын Хорооноос мэдээлж байна.
Ингэснээр Монголын баг 142 оноогоор 16 дугаар байранд орлоо.
Багийн бүрэлдэхүүнд:
Багийн ахлагч Б.Батбаясгалан, дэд ахлагч У.Батзориг нар ажилласан байна. Олон улсын математикийн 65 дугаар олимпиадад амжилттай оролцсон багийнханд баяр хүргэж, амжилт хүсье.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!