Драмын театрын урд талаас Багшийн дээдийн уулзвар хүртэлх 2а магистралийн 350 мм голчтой шугамыг 530 мм голчтой болгон 950 метр өргөтгөн шинэчлэх дулаан болон цэвэр усны шугамын ажил үргэлжилж байна.
Зуны улиралд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд тодорхой байршлуудад долоо хоногоос нэг сар хүртэлх хугацаанд халуун ус хязгаарлан дулааны шугам сүлжээг засварладаг.
Нийслэлийн 18 байршилд 15.6 км дулааны магистраль шугамыг долдугаар сарын 16-ны өдрөөс шинэчилж эхэлсэн.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 390 гаруй км урттай дулааны шугам сүлжээ байдаг бөгөөд эдгээрийн ихэнх нь 30-60 жилийн насжилттай байдаг.
Энэ жил дулааны шугам сүлжээний их засварыг гүйцэтгэхдээ шугам хоолойн хэмжээг өргөтгөж байгаа хэмээн НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!