ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/18-НД НИЙТЛЭГДСЭН
Гэрлэх ёслолын ордон, “Зорчигч тээвэр III” зэрэг нийслэлийн өмчит 10 газар ашигтай ажилласан байна
iKon.MN
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав
Нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын 2023 оны санхүүгийн тайлангийн цэвэр ашгаас нэг тэрбум 340 сая 522 мянган төгрөгийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэх юм байна. Нийслэлийн өмчит 15 газраас 10 нь 2023 онд ашигтай ажиллажээ. Тодруулбал
- “Зорчигч тээвэр III” ₮608,040.39
- Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар ₮2,422.31
- Өсвөр үе хүнс ₮679.09
- Хүнс хангамж төв ₮67,712.76
- Багачууд хүнс ₮26,919.52
- Асгат ₮53,470.50
- Хөрөнгө оруулалтын газар ₮312,834.37
- Хот төлөвлөлт судалгааны институт ₮124,992.80
- Гэрлэх ёслолын ордон ₮143,450.46 тус тус төвлөрүүлэх юм байна.
Ашиг, орлогын хуваарилалт тогтоох тухай энэхүү асуудлыг энэ сарын 24-нд болох НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
