Улсын хэмжээнд долдугаар сарын 17-ны өдрийн байдлаар Булган, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс, Төв зэрэг 11 аймгийн 36 суманд 90 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгджээ.
Дээрх ой, хээрийн гал түймэрт ойн 583 га, хээрийн 684,737 га нийт 685,521 га талбай, таван гэр, дөрвөн хашаа саравч, 19 толгой бог мал өртөж, урьдчилсан байдлаар байгаль экологид 265.7 сая төгрөг, эд материалын 73.9 сая төгрөг, гал түймрийг унтраахад 13 сая төгрөг зарцуулж, нийт 353 сая төгрөгийн хохирол учирсан байна.
Онцгой байдлын байгууллагын алба хаагчид гал түймрээс нэг байшин 15 гэр, долоон хашаа, саравч, 200 толгой малыг авран хамгаалав.
Ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд Онцгой байдлын 798 алба хаагч, Хил хамгаалах байгууллагын 98 алба хаагч, Цагдаагийн байгууллагын есөн алба хаагч, орон нутгаас 1,527 иргэн нийт 2,390 хүн ажиллажээ.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!