ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын 126 гишүүний 41 нь дөрвөн дэд хороонд сонгогджээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын анхдугаар чуулганы 2024 оны долдугаар сарын 10-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын зарим дэд хорооны бүрэлдэхүүний тухай” УИХ-ын тогтоолыг баталжээ.

Уг тогтоолоор Тогтвортой хөгжлийн зорилгын, Төсвийн зарлагын хяналтын, УИХ-ын гишүүний халдашгүй байдлын, Хүний эрхийн дэд хороог 41 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
Төрийн байгуулалтын байнгын хорооны бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын, Төсвийн байнгын хорооны бүрэлдэхүүнд Төсвийн зарлагын хяналтын, Хууль зүйн байнгын хорооны бүрэлдэхүүнд Хүний эрхийн, Эдийн засгийн байнгын хорооны бүрэлдэхүүнд Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороог тус тус байгуулдаг ба анхдугаар хуралдаанаар дэд хорооны даргыг сонгох юм.

Дэд хороо дараах асуудлыг эрхэлнэ. Үүнд:

  • Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хороо Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилгуудыг хууль тогтоомж болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичигт тусгах, хэрэгжилтэд хяналт тавих асуудлыг, 
  • Төсвийн зарлагын хяналтын дэд хороо улсын болон орон нутгийн төсвийн орлого, зарлага, төсвийн хяналтын асуудлыг,
  • Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхтэй холбогдсон асуудлыг,
  • Хүний эрхийн дэд хороо хүний эрх, эрх чөлөөний баталгаа, өршөөл, цагаачлал, иргэний харьяаллын бодлогын асуудлыг тус тус эрхлэн ажиллана.

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
10
Зураг
ХАХА
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
БУРУУ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [43.228.129.134] 2024/7/24
Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хороо Энэ хүмүүс бүр халдмаар байгаа байхгүй юу
0 | 0 Хариулах
Зочин [66.181.168.8] 2024/7/19
ЖЕНКО [хориотой үг] ХҮМҮҮСЭЭ ДАГУУЛААД ХАЛДАШГҮЙ БАЙДЛЫН ДЭД ХОРООНД ОРЦОН Ч БАЙХ ШИГ, ОДОО ХЭРЭГ НЬ ИЛРЭЭД ГИШҮҮНЭЭС БУУЛГАЯ ГЭХЭЭР НЬ ХААЛТ ХИЙХ ГЭЭД БОДЦОН БАЙГАА ЮМ БАЙНА
0 | 0 Хариулах
Зочин [14.1.81.59] 2024/7/18
Хичнээн ч амьтан хичнээн ч сэтэр зүүгээд байгаа юм мэдэхгүй ээ
1 | 0 Хариулах
wtf [66.181.182.10] 2024/7/18
ene 126 gishuun chin ireh 4 jil yu ch hiihgui idej uugaad duusah ni dee Mongolchuud min. aimshigtai
1 | 0 Хариулах
Зочин [192.82.65.4] 2024/7/18
Зарим байнгын хорооны гишүүдийн тоо нэмэгдэж байгаа нь дэвшил юм. Гэхдээ ямар ч супер хүн байлаа 4 байнгын хороонд ажиллах мэдлэг чадвар нь дутна. Гадаадад бол 1 юмуу 2 бүр зарим супер гар ихдээ л 3 байнгын хороонд ажилладаг. Тхр ингэж хулхиддагаа болих хэрэгтэй
1 | 0 Хариулах
Зочин [202.179.18.229] 2024/7/18
Batlut teneg shaaal meedehgui gazar naaj bhiin
0 | 0 Хариулах
Зочин [202.126.91.133] 2024/7/18
Шинэ нисэх онгоцны буудал руу явах автобусны чиглэл хаанаас хэдэн цагт явахаа тодорхой болголдоо. Жуулчид нисэх явна гээд Ч7 д орж ирж суугаад бн. Өдөр болгон жуулчид олноороо орж ирж суугаад байхаар нь google maps аас хайгаад үзэхэд шууд Ч7-г гаргаж ирж бн. Шинэ нисэх рүү явах чиглэл заадаггүй юм бн. Би өөрөө ухаж ухаж Х19 Х20 гэсэн хоёр шугам шинэ нисэх рүү явдагийг мэдлээ.. Google maps гаргаж ирдэггүй юм бн. Тэгээд тэр хоёр нь яг аль буудлаас хэдэн цагт явах юм бүү мэд. Аялал жуулчлалаа хөгжүүлнэ гээд бдаг яамаар ч юмдээ. Шинэ нисэх рүү явахгүй гэхээр жуулчдын царай үнэхээр цөхөрсөн одоо яах вэ гэсэн байдалтай харагдах юмдаа
3 | 0 Хариулах
huts [66.181.178.157] 2024/7/18
gishuunii haldashgui baidal ch geh shig sdanuud .. hamgaalaltand orj bgd hulgai hiine
0 | 0 Хариулах