ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл зургаадугаар сарын эцэст ₮30 их наяд болж, өмнөх оны мөн үеэс 37.5 хувиар өсөв

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны зургаадугаар сарын эцэст 30.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 2.1 (7.5%) их наяд төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 8.3(37.5%) их наяд төгрөгөөр өсжээ.

Хэвийн зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 90.5 хувийг эзэлж байгаа аж.

зураг
 

Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны зургаадугаар сарын эцэст 1.2 их наяд төгрөг болж, өмнөх сараас 10.5 (0.9%) тэрбум төгрөгөөр өссөн бөгөөд өмнөх оны мөн үеэс 90.1 (6.8%) тэрбум төгрөгөөр буурсан байна.

Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 3.7 хувийг эзэлж байгаа юм. 

Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл энэ зургаадугаар сарын эцэст хоёр их наяд төгрөг болж, өмнөх сараас 7.2 (0.4%) тэрбум төгрөгөөр,өмнөх оны мөн үеэс 256.8 (11.6%) тэрбум төгрөгөөр буурсан байна. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 5.8 хувийг эзэлж байна.
зураг
 

 

Эх сурвалж: Үндэсний Статистикийн Хороо

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
5 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.186.128] 2024/7/18
өршөөгөөд байхаар юу гэж төлөх вэ дээ, 4 жилд нэг өршөөнө гэж бодож байгаа
0 | 0 Хариулах
Зочин [45.133.4.52] 2024/7/18
Монголчуудын ихэнх нь банк, банк бус санхүүгийн байгууллага, ломбард, зээлийн апплейкшнээс зээл авч хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж амьдардаг.
1 | 1 Хариулах
Зочин [202.55.188.83] 2024/7/18
Үхэж байсан малчидад баахан зээл болгоод улс орон уруудхийн цондон
0 | 1 Хариулах
Hi [202.21.124.26] 2024/7/18
Тэр зураг дээрх улаан хүн нь төр юм уу?
1 | 0 Хариулах
Hi [202.21.124.26] 2024/7/18
Тэр улаан нь төр юм уу?
0 | 0 Хариулах