ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Зургаадугаар сард гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө ₮1.3 их наяд болж, өмнөх сараас 113 тэрбумаар өсжээ

Б.Манлай
2024 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний Статистикийн Хорооноос/ҮСХ/ энэ оны зургаадугаар сарын мөнгөний нийлүүлэлтийн мэдээллийг танилцууллаа. Тус байгууллагаас сар бүр мэдээлдэг билээ.

Төгрөгийн хадгаламж энэ оны зургаадугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеэс 36.2 хувиар өсжээ 

Mөнгөний нийлүүлэлт 41.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10 (31.7%) их наяд төгрөгөөр өсөхөд төгрөгийн хадгаламж 5.2 (36.2%) их наяд төгрөгөөр, төгрөгийн харилцах 3.3(44. 3%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна.

Зургаадугаар сард гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сараас 113.3(9.3%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 239.7 (21.8%) тэрбум төгрөгөөр өсжээ.

Төгрөгийн хадгаламж 19.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 762.3(4.0%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 5.2 (36.2%) их наяд төгрөгөөр өсжээ.

Төгрөгийн хадгаламжийн 16.7 (85.5%)их наяд нь иргэдийн, 2.8 (14.5%)их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагынх.

Валютын хадгаламж 4.6 их наяд төгрөг болж, өмнөх сараас 232.2 (5.3%) тэрбум төгрөгөөр өсөж, өмнөх оны мөн үеэс 594.6 (11.4%) тэрбум төгрөгөөр буурчээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ХАРАМСАЛТАЙ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
БАХАРХМААР
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
9 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.88.210] 2024/7/19
Lhagvasureng zailuulah umsan
0 | 0 Хариулах
Зочин [94.75.206.225] 2024/7/18
Сүүлийн 8 жилд төгрөгийн ханш 50%-иар суларсанг гайхах юм алга.
0 | 1 Хариулах
Зочин [66.181.186.227] 2024/7/18
Баялагийг бүтээдэг болохоос хэвэлдгүй, гж уншиж бсн шүү.
0 | 1 Хариулах
ЗОЧИН [103.57.94.67] 2024/7/18
ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИД ГЭЖ ЭНИЙГ ХЭЛНЭ. СОНГУУЛИЙН ӨМНӨ ХАЛАМЖ НЭМЖ СОНГУУЛЬД ЯЛЛАА. МӨНГӨ ХЭВЛЭЖ МӨНГӨНИЙ ХАНШ УНАГАДАГ АРГААР ОЛОН ЖИЛ ТОГЛОЖ ИРЛЭЭ. ЭДИЙН ЗАГИЙН ӨСӨЛТ БИШ ХИЙ ХООСОН ХӨӨС Л БОЛЖ БАЙНА. ЮМНЫ ҮНЭ ӨСӨӨД ЭХЭЛЧИХСЭН БАЙНА.
6 | 1 Хариулах
Зочин [66.181.191.118] 2024/7/18
энэ засагт мөнгө хэвэлж тараахас өөр хийж чадаж байга юм байна уу.эмэгнэл
4 | 1 Хариулах
Зочин [202.55.188.89] 2024/7/18
Амарсайхан мал малчидад 5наядын зээл болгоод эхэлсэн нь эдийн засагт тунч их гай болох нь тодорхой үйлийн үрийг нь жирийн иргэд л амсаж эхэлж байнадаа
5 | 1 Хариулах
Зочин [202.131.242.154] 2024/7/18
мөнгө хэвлээд ЭЗ сайжирчдаг бол бид хамгийн өндөр хөгжилтэй улс байх байлаа
5 | 1 Хариулах
Зочин [66.181.176.104] 2024/7/18
Венесуал асуй
10 | 1 Хариулах
Зочин [103.10.20.218] 2024/7/18
Инфляци аа гэж, засгийн газар зардлаа тана
6 | 1 Хариулах