Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуулийн хүүхдийн тоо 40 орчим мянгаар нэмэгдэх тооцоолол гарчээ.
Ингэснээр ирэх хичээлийн жилд нийслэлийн ерөнхий боловсролын 36 сургуулийн 560 бүлгийн 23,188 суралцагч гурван ээлжээр хичээллэх нөхцөл байдал үүсжээ.
2023-2024 оны хичээлийн жилд нийт 27 байршилд сургуулийн зориулалттай түрээсийн байрыг ашиглаж, гурван ээлжийн асуудлыг шийдвэрлэсэн. Иймд 13 байршилд түрээсийн байрыг үргэлжлүүлэн ашиглаж, шинээр 16 байршилд түрээсийн байр нэмэхээр төлөвлөж байгааг Боловсролын Ерөнхий Газраас мэдээллээ.
Ажлын хэсэг өнөөдрөөс дээрх байршлуудад ажиллаж эхлэх аж.
Харин орон нутгийн хэмжээнд 40 буюу түүнээс дээш бүлэг дүүргэлттэй долоон сургууль байгаа бол нийслэлийн хэмжээнд 22 сургууль байна.
Ховд, Төв, Дархан Уул, Хөвсгөл, Орхон, Дорнод аймагт ерөнхий боловсролын сургуулийн ачаалал нэмэгдэх төлөв гарчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!