ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Энэ удаагийн парламентын Төрийн байгуулалтын Байнгын хороо хамгийн олон сайдтай

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

126 гишүүнтэй парламентын танхим анхдугаар чуулганаа хуралдуулж, Байнгын хорооны дарга, гишүүдийг томилоод буй.

Энэ удаагийн УИХ 11 Байнгын хороотой бөгөөд хороо тус бүр 12-24 гишүүнтэй.

  1. Аж үйлдвэржилтийн Байнгын хороо
  2. Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хороо
  3. Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хороо
  4. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Байнгын хороо
  5. Ёс зүй, дэгийн Байнгын хороо
  6. Инновац, цахим бодлогын Байнгын хороо
  7. Нийгмийн бодлогын Байнгын хороо
  8. Төрийн байгуулалтын Байнгын хороо
  9. Төсвийн Байнгын хороо
  10. Хууль зүйн Байнгын хороо
  11. Эдийн засгийн Байнгын хороо

Эдгээрээс Төрийн байгуулалт, Эдийн засгийн Байнгын хороо хамгийн олон буюу 24 гишүүнтэй байна.

Байнгын хорооны бүрэлдэхүүнд Засгийн газрын гишүүд ч багтжээ. Тухайлбал сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга Аж үйлдвэржилтийн Байнгын хорооны гишүүн болсон байна.

  • Боловсролын сайд П.Наранбаяр
  • Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Дэлгэрсайхан
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр
  • Сайд, "20 минутын хот" Үндэсний хорооны дарга Р.Эрдэнбүрэн нар Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны гишүүн болжээ.

Төрийн байгуулалтын байнгын хороонд "давхар дээлтэй" Засгийн газрын гишүүдээс

  1. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ
  2. Тэргүүн шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр
  3. Онцгой байдлын асуудал эрхэлсэн шадар сайд С.Амарсайхан
  4. Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт
  5. Сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр
  6. Өрсөлдөөний асуудал хариуцсан шадар сайд Т.Доржханд
  7. Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан
  8. Сайд, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Н.Учрал
  9. Гэр бүл, хүний хөгжлийн сайд Л.Энх-Амгалан нар багтсан нь хамгийн олон сайдтай.

Хамгийн олон гишүүнтэй Эдийн засгийн Байнгын хорооны бүрэлдэхүүнд МАН-аас жагсаалтын нэгт бичигдэж, УИХ-д сонгогдсон Г.Лувсанжамц, АН-аас мөн жагсаалтаар сонгогдсон хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн, Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулга нар сонгогджээ. Тус Байнгын хорооны дарга нь Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Р.Сэддорж.

Байнгын хороо нь хууль санаачлагчаас өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслийг урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх, эрхлэх асуудлын хүрээнд төрийн бодлого, УИХ-ын үйл ажиллагааг боловсронгуй болгох санал боловсруулах, хяналтыг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй ажиллана.
Засгийн газар, түүний гишүүн, УИХ-аас байгуулдаг бусад байгууллага, тэдгээрийн удирдлагын тайлан, мэдээллийг сонсож хэлэлцэх, тэднийг томилох, сонгох, чөлөөлөх, огцруулах тухай санал, дүгнэлт гаргах эрхтэй байна.

Байнгын хороодын дарга, гишүүн:

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
23
Зураг
ТЭНЭГЛЭЛ
3
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БУРУУ
1
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
7 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
ЗОЧИН [66.181.189.193] 2024/7/17
ОЛИГАРХУУД ТӨРД ИХ БАЙХ ТУСАМ УЛС ОРОНД ХАЛТАЙ. ТЭД ӨӨРСДИЙН БИЗНЕСЭЭ ХУВИЙН ЭРХ АШИГАА НЭГТ ТАВЬДАГ. СОНГУУЛИЙН ӨМНӨ ХАЛАМЖ НЭМСЭН. ОДОО ЮМНЫ ҮНЭ ӨСӨЖ БАЙНА. ТӨР НЬ ДАНХАЙЖ ХАЛАМЖ ХАВТГАЙРААД АЖИЛ ХИЙДЭГ ХЭСЭГ НЬ УЛНЫ ХЭСЭГ РҮҮ ОРЖ БАЙНА.
0 | 0 Хариулах
Зочин [66.181.180.155] 2024/7/17
Данхар төрийг эсэргүүцэж байна
2 | 0 Хариулах
ЗОЧИН [66.181.189.193] 2024/7/17
НЭГ ЗҮЙЛ Л ХЭЦҮҮ САНАГДАЖ БАЙНА. ТЭР НЬ ТӨРД БАЙГАА НӨХДҮҮД ИХЭНХИ НЬ ӨӨРИЙГ БИЗНЕС АШИГ СОНИРХОЛЫН ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙНА. ТАНСАГ ХЭРЭГЛЭЭНИЙ ТАТВАРЫГ НЭМЭХ ШААРДЛАГА БАЙНА. УЛС ОРНОО БОДДОГ БОЛ. БҮГД АРД НЬ БАЙНА.
0 | 0 Хариулах
ch [192.82.66.91] 2024/7/17
10% П*ЗDА төсвийн байнгын хороон дарга болчихсон ч байх шиг. Төсвийн 10% алга болчихлоо л доо л*л*р юмаа үхэж далдраасай.
4 | 0 Хариулах
Зочин [103.242.47.254] 2024/7/17
нүүрсний хулгайч нар эдийн засгийн бодлого барихаар энэ улс ямар замаар 4 жилийг туулах нь бараг л тодорхой болж ээ
3 | 0 Хариулах
ard [202.126.89.137] 2024/7/17
Mongol uls odoo duus duus
0 | 0 Хариулах
Wtf [202.126.89.137] 2024/7/17
ene 4 jil Mongol uls ulnii boloh ni todorhoi bolloo. 126 hulgaichtai bolloo doo. zda
1 | 0 Хариулах