Капитрон банк ХК нь 2024 оны эхний хагас жилийн санхүүгийн аудитлагдаагүй тайлангаа харилцагчид, хамтрагч байгууллагууд, хувьцаа эзэмшигчид болон олон нийтэд нээлттэй танилцуулж байна.
2024 оны эхний хагас жилийн санхүүгийн голлох үзүүлэлтүүдээс онцолбол:
Тайлант хугацаанд Капитрон банк нь Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг бүрэн хангаж ажиллалаа. Үүнд:
Төлбөр түргэн гүйцэтгэх чадварын үзүүлэлт 47.53% (зохистой түвшнээс 22,53%-иар илүү), нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө болон эрсдлээр жигнэсэн активын зохистой харьцаа 18.90% (зохистой түвшнээс 9.9%-иар илүү) хүрч нэмэгдсэн нь банкны эрсдэл даах чадвар нэмэгдсэн эерэг үзүүлэлт юм.
Капитрон банк нь үүсэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын банк, санхүүгийн системд тогтвортой өсөлттэй ажиллаж, банкны санхүүгийн үзүүлэлтүүд жил бүр тогтмол өсч, банкны системд эзлэх байр сууриа улам бэхжүүлсээр байна. 100 жилийн түүхтэй банкны салбарын 23 жилийн түүхийг хамтдаа бүтээлцэж буй нь бидний бахархал юм.
Бидэнд итгэж хамтран ажилладаг харилцагчид, түншүүддээ талархал илэрхийлье!
Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт!
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!