ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Наадмын өдрүүдэд мориноос унаж гэмтсэн 125 хүн ГССҮТ-д ханджээ

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Үндэсний их баяр наадмын амралт буюу долдугаар сарын 10-16-нд Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-ийн Яаралтай тусламжийн тасагт осол, гэмтлийн шалтгаанаар нийт 3,506 хүн тусламж үйлчилгээ авчээ.

Тодруулбал

  • Том хүн 2,113
  • 0-18 насны 1,393 хүүхэд байна.

Энэ хугацаанд зам тээврийн ослын улмаас 483 хүн яаралтай тусламж авсан байна. Үүнээс том хүн 304, 0-18 насны 179 хүүхэд байжээ.

Түүнчлэн мориноос унаж гэмтсэн 125 тохиолдол гарсан байна. Үүнд 10 хүртэлх насны хүүхэд 27 байгаа бол 10-18 насны хүүхэд 53 байна.

Харин уралдааны мориноос унасан 13 хүүхэд байгаа аж.

Мөн ахуйн хүрээний архидалттай холбоотой зодоон цохион, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 36 хүн ГССҮТ-өөс тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс 0-18 насны хоёр хүүхэд байсныг тус төвөөс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.180.155] 2024/7/16
Монгол хүн мориноос унадаггүй юм, шаахайтай нөхдүүд л унадаг
2 | 4 Хариулах
Зочин [66.181.190.131] 2024/7/16
Iim erguu malnuud haanaas uusej bii boldiim boloo
0 | 0 Хариулах
Зочин [59.153.115.156] 2024/7/16
Mori unaj sursan hujaa hudlaa tomrood
0 | 0 Хариулах