Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

М-СИ-ЭС КОКА-КОЛА: Хуванцрын хаягдалгүй наадав

ikon.mn
2024 оны 7 сарын 16
Сурталчилгаа

"М-Си-Эс Кока-Кола" компани 3 дахь жилдээ “Хуванцрын Хаягдалгүй Наадъя” уриалга дэвшүүлж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойрон дахь хуванцрын хаягдлыг цуглуулсан байна.

зураг
 

“М-Си-Эс Кока-Кола” компани Үндэсний Их Баяр Наадмыг тохиолдуулан “Хуванцрын Хаягдалгүй Наадъя” уриалга дахин дэвшүүлж, энэхүү уриалгын хүрээнд наадмын оргил өдрүүд болох 7-р сарын 11, 7-р сарын 12-ны өдрүүдэд Төв Цэнгэлдэх Хүрээлэнгийн эргэн тойрон дахь хуванцрын хаягдлыг Хан-Уул дүүргийн нийт найман ТҮК-ийн 160 гаран ажилтнуудтай хамтран цуглууллаа. Ийнхүү хоёр өдрийн турш 450 гаруй кг хуванцрын хаягдал цуглуулж, дахин боловсруулах үйлдвэртээ шууд нийлүүлжээ.

Үндэсний их баяр наадмын үеэр олон мянган наадамчин хуран цугларч, төдий хэмжээний хуванцрын хаягдал үүсдэг билээ. Тиймээс наадамчин олныг “М-Си-Эс Кока-Кола” компанийн RECYCLE ME эко саванд хуванцрын овор хэмжээг багасгаж, ангилан ялгаж хаяхыг уриалсан аж.

“М-Си-Эс Кока-Кола” компанийн хуванцар сав дахин боловсруулах TML үйлдвэр Монгол улсад үүсэж буй бүх төрлийн ус, ундааны хуванцар савыг дахин боловсруулах хүчин чадалтай бөгөөд дахин боловсруулсан хуванцар сав нь хувцасны түүхий эд болохоос гадна шинэ хуванцар сав болдог байна.

Компанийн олон нийтийг хуванцар саваа ангилан ялгах дадал хэвшилд уриалах ажил ийнхүү үргэлжилсээр байна.

ТА ХУВАНЦРЫН ХАЯГДЛАА НИЙЛҮҮЛЖ, БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ БАЙГУУЛЛАГА, ХУВЬ ХҮНИЙ ЭГНЭЭНД НЭГДЭХИЙГ ХҮСВЭЛ 7610-7711 ДУГААРААР ХОЛБОГДООРОЙ.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.