Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Наадамд амжилт гаргасан 48 тамирчны допингийн шинжилгээний хариу Германы лабораториос иржээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагаас бөхийн барилдаанд шөвгөрч үлдсэн 32 бөх, үндэсний сурын харвааны эрэгтэй, эмэгтэй тус бүр найман харваач нийт 48 тамирчнаас допингийн шинжилгээ авч, долдугаар сарын 13-нд Герман улсын Дрезден хотын лабораторид хүргэж өгсөн байна. 

Тус шинжилгээний урьдчилсан хариу өнөөдөр Үндэсний бөхийн салбар хороонд албан ёсоор иржээ. 

Бөхийн салбар хороо Үндэсний их баяр наадам зохион байгуулах хороонд шинжилгээний хариуг танилцуулсны дараа 48 сорьцоос допинг илэрсэн эсэх талаар олон нийтэд зарлана хэмээн албаны эх сурвалж мэдээлэв.