ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Энэ оны эхний хагас жилд 3.2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлжээ

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 7 сарын 16
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Прокурорын байгууллагаас энэ оны эхний хагас жилд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд иргэний болон захиргааны хэргийн шүүхэд 788 нэхэмжлэл гаргаж, нийт 3.2 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүллээ.

Тухайлбал Засгийн газрын тусгай сангуудаас олгосон 907 сая төгрөг, Татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй холбоотой 227 сая төгрөг, Төрийн албан хаагчийг төрийн албанд хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсны улмаас төрд учирсан 862.9 сая төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 261.1 сая төгрөгийн хохирлыг холбогдох иргэн, хуулийн этгээдээр  нөхөн төлүүлэхээр болсон бол эрүүгийн болон зөрчлийн хэргийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 549 сая төгрөгийг төсөвт төвлөрүүлэхээр шийдвэрлүүлсэн байна.

зураг
 

 

Эх сурвалж: Улсын Ерөнхий Прокурорын Газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ХАХА
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг