Хүүхдийг ахуйн осол гэмтлээс сэргийлэх зөвлөмжийг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс хүргэлээ.
Өнгөрсөн оны байдлаар осол гэмтэлд өртөх үеийн байршлаар харвал хүмүүс гэртээ байхдаа бэртэх тохиолдол хамгийн өндөр буюу 35.6 хувьтай гарч байжээ.
2023 оны осол гэмтлийн шинэ тохиолдлын тэргүүлэх таван шалтгаан:
- Уналт 94,550 буюу 44.9 хувь
- Амьгүй механик хүчинд өртөх 34,000 буюу 16.1 хувь
- Зам тээврийн осол 23,548 буюу 11.2 хувь
- Хүчирхийлэл 18,438 буюу 8.7 хувь
- Амьтай механик хүчинд өртөх 17,675 буюу 8.4 хувь
ЗӨВЛӨМЖ:
- Халуун тогоо, ус буцалгагч зэргийг хүүхдийн гар хүрэх газар тавихгүй байх,
- Цонх, тагт, салхивчны дэргэд тавилга байрлуулахгүй байх,
- Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэр, байшин, орон сууцандаа цоожлох, хүүхдээр харуулж үлдээхгүй байх,
- Ахуйн хэрэглээний бодис, аяга таваг, угаагч шингэн, цэвэрлэгээний бодисыг хүүхдийн гар хүрэхээргүй далд хадгалах
- Шатанд бариул хийх, бага асны хүүхэдтэй өрх шатанд хаалт хийх,
- Цахилгааны утсыг шалан дээр хөлд тээглэхээр газар байрлуулахгүй байх,
- Хананд тогтоосон эд зүйлсийг унахаас сэргийлж сайтар бэхлэх,
- Хутга, заазуур болон бусад иртэй зүйлсийг хүүхдийн гар хүрэхгүй газар байрлуулах,
- Цахилгааны залгуурыг зориулалтын тагаар таглах эсвэл хэрэглээгүй үедээ салгаж байх
- Хурц ирмэгтэй зүйл мөргөж гэмтэхээс сэргийлэн зөөлөвч хийх
- Хүүхэд залгих боломжтой жижиг зүйлсийг газраар, хүүхдийн гар хүрэх газарт тавихгүй байх
- Эмийн бодис, гал гаргах хэрэгсэл шатамхай шингэн зэргийг хүүхдийн гар хүрэхгүй цоожтой газарт байрлуулахыг тус тус зөвлөлөө.
ВИДЕО:
https://www.facebook.com/gemtelsogog/videos/1646655782554455
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!