Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Энхжаргалан: Энэ сарын 18-наас иргэд Төв цэнгэлдэх хүрээлэн дотор орж биеийн тамир хийх боломжтой

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Долдугаар сарын 18-наас Төв цэнгэлдэх хүрээлэнг 06:00-23:00 цагийн хооронд иргэдэд нээлттэй байхаар шийдвэрлэжээ.

Тодруулбал хүрээлэнгийн 16 дугаар хаалгыг нээх бөгөөд үнэ төлбөр авахгүй.

“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан "Иргэд наймдугаар сарын 1-нийг дуустал Төв цэнгэлдэх хүрээлэн дотор орж биеийн тамир хийх боломжийг бүрдүүлж байгаа юм" гэв.

Харин хүрээлэнд хог тарихгүй, цэвэрхэн үйлчлүүлэхийг захилаа.

Энэ жил цэнгэлдэхэд шинээр есөн ариун цэврийн байгууламжийг ашиглалтад оруулжээ.