ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/15-НД НИЙТЛЭГДСЭН

Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн төрийн айлчлал өндөрлөлөө

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 7 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар хүрэлцэн ирсэн Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчукийн төрийн айлчлал өндөрлөлөө.

Цог Жавхлант Хаан болон албаны төлөөлөгчдийг “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг нар үдэж мордууллаа.

Айлчлалын хүрээнд Төрийн тэргүүн нар Хамтарсан мэдэгдэл гаргаж, харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, соёл, боловсрол, аялал жуулчлал зэрэг тэргүүлэх салбарт бодит ахиц гаргахаар тохиролцлоо.

зураг
 

Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутгийн олон талт хамтын ажиллагаанд идэвхтэй оролцох бодлогынхоо хүрээнд Бутаны Хаант Улсыг Өмнөд Ази дахь чухал түнш хэмээн үздэг.

Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын өнөөгийн хамтын ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгч, хэтийн төлөвийг тодорхойлох, харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, ард түмний найрамдал, нөхөрлөлийг бататган бэхжүүлэхэд түүхэн ач холбогдолтой боллоо.

зураг
 
зураг
 
МОНГОЛ УЛС, БУТАНЫ ХААНТ УЛСЫН ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ
  1. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук 2024 оны 07 дугаар сарын 08-15-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийв. Цог Жавхлант Хааныг Эрхэмсэг Хатан Жэцүн Пэма Ванчук, Эрхэмсэг хунтайж Гялси Жигмэ Намжил Ванчук, Эрхэмсэг хунтайж Гялси Угэн Ванчук, Эрхэмсэг гүнж Гялсэн Сонам Яндэн Ванчук болон албаны бусад хүмүүс дагалдав.
  2. Энэхүү түүхэн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук-тай албан ёсны уулзалт хийж, Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук гэр бүлийн хамт Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа болон Үндэсний их баяр наадмын Төрийн дайллагад хүндэт зочноор оролцов.
  3. Айлчлалын үеэр талууд улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, эрүүл мэнд, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, мал аж ахуй, байгаль орчин, аялал жуулчлал, иргэдийн солилцоо зэрэг хоёр талын хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар санал солилцов.
  4. Албан ёсны уулзалтын үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук нар Монгол, Бутаны “Найрамдалт хамтын ажиллагааны зарчим”-д тулгуурласан найрсаг харилцааг хоёр орны давуу тал, нөөц бололцоонд нийцүүлэн эдийн засгийн агуулгаар баяжуулах, улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлж, дээд, өндөр түвшний төлөөлөгчдийн солилцоог төр, Засгийн газар, Парламент зэрэг бүхий л түвшинд өргөжүүлэхээр санал нэгдэв.
  5. Талууд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа идэвхжиж буйд сэтгэл хангалуун байгааг дурдаж, Монгол, Бутаны энхийг сахиулагчид даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлын төлөө НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд мөр зэрэгцэн хүчин зүтгэж буйг өндрөөр үнэлэв. Энэ хүрээнд Монгол Улсад жил бүр зохион байгуулагддаг “Хааны эрэлд” олон улсын энхийг сахиулах ажиллагааны сургуульд бутаны тал үргэлжлүүлэн оролцож, туршлага солилцон хамтран ажиллахаар тогтов.
  6. Төрийн тэргүүн нар хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх хүрээнд Монгол Улс, Бутаны Хаант Улсын Гадаад харилцааны яам хоорондын яриа хэлэлцээний механизмыг тогтмолжуулах, харилцан сонирхсон асуудлаар санал солилцох, тэргүүлэх чиглэлийн хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжих, залуу дипломатчидын чадавхыг бэхжүүлэхэд хамтран ажиллахаар болов.
  7. Хоёр орны төрийн тэргүүн нар хүнсний аюулгүй байдлыг хангах нь хоёр улсын нэн тэргүүний зорилт гэдгийг онцолж, тогтвортой газар тариалан эрхлэх, газар тариалангийн менежментийн чиглэлээр туршлага солилцох, тус салбарын мэргэжилтний солилцоог эрчимжүүлэх боломжийг эрэлхийлж ажиллахаар болов.
  8. Талууд хөдөө аж ахуйн салбарыг хоёр талын хамтын ажиллагааны тулгуур салбар болохыг тэмдэглэж, хоёр орны давуу тал бүхий хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, үйлчилгээг хоёр улсын зах зээлд харилцан нэвтрүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлэх, туршлага солилцох, тус салбарын мэргэжилтнүүдийн солилцоог нэмэгдүүлэхээр санал нэгдэв.
  9. Талууд мал аж ахуй, түүний дотор бэлчээрийн менежмент, сарлаг, хонь, банхар зэрэг өндөрлөг газрын амьтдын маллагаа, үржүүлгийн сайн туршлагыг хуваалцах, тархалтын хүрээг өргөтгөх, нэн ялангуяа мах, сүү, хөөвөр зэрэг бүтээгдэхүүнийг боловсруулах чиглэлд нягт хамтран ажиллахаар тохиров.
  10. Талууд Монгол Улс, Бутаны Хаант Улс нь уур амьсгалын өөрчлөлтөд өртөмтгий улс орнууд гэдгийг онцолж, ганд тэсвэртэй таримал сортуудыг нэвтрүүлэх, уур амьсгалын өөрчлөлтөд тохирсон хөдөө аж ахуйн арга барилыг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар болов.
  11. Бутаны тал Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг сайшаан тэмдэглэв. Монголын тал Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук-ийн тариаланчдад чиглэсэн “Зуун сая жимсний мод” тарих эдийн засгийн санаачилгыг өндрөөр үнэлэв. Талууд хоёр улсын хооронд хэрэгжүүлж буй мод тарих шилдэг туршлагыг хуваалцах, ойн аж ахуйн тогтвортой менежментийн арга техникийг хөгжүүлэхэд чиглэсэн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийг судлан ажиллахаар болов.
  12. Талууд хоёр улсын боловсрол, соёлын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх арвин нөөц бололцоо байгааг тэмдэглэв. Монголын тал Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт бутан оюутан залуусыг хамруулах, бутаны тал Бутаны Хаант Улсын Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук-ийн болон Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт монгол оюутан залуусыг тус тус хамруулахаар шийдвэрлэснийг мэдэгдэв.
  13. Төрийн тэргүүн нар хоёр улсын аялал жуулчлалын давуу тал, нөөц бололцоог харилцан сурталчлах замаар аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг бэхжүүлж, иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлж, Монгол Улсын Засгийн газраас зарласан “Go Mongolia” үндэсний брэндийг Бутаны Хаант Улсын Засгийн газраас зарласан “Bhutan Believe” үндэсний брэндтэй уялдуулан хамтран ажиллах боломжийг эрэлхийлж ажиллахаар санал нэгдэв.
  14. Талууд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, байгалийн гамшгийг даван туулах, холбогдох эрсдэлийг бууруулах чиглэлд хамтран ажиллахаар тохиролцов. Энэ хүрээнд Монгол Улс 2026 онд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP17) зохион байгуулах бэлтгэл ажлыг эхлүүлснийг онцлоод бутаны талаас дээд, өндөр түвшинд төлөөлөгч оролцуулахыг хүсэлт болгов.
  15. Талууд НҮБ болон бусад олон улсын байгууллагын хүрээнд үргэлжлүүлэн нягт хамтран ажиллаж, харилцан бие биеэ дэмжихээ илэрхийлэв. Түүнчлэн талууд Улаанбаатар хотод төвтэй “Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв”-ийн үйл ажиллагааг сайшааж, энэ чиглэлд үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллахаа нотлов.
  16. Цог Жавхлант Хаан Жигмэ Гэсэр Намжил Ванчук Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон Монголын ард түмэнд Бутаны Хаант Улсын төлөөлөгчдийг халуун дотно, найрсгаар хүлээн авч буйд талархал илэрхийлж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тааламжтай цагтаа Бутаны Хаант Улсад төрийн айлчлал хийхийг урив.
  17. Айлчлалын үеэр талууд дараах баримт бичигт гарын үсэг зурав. Үүнд:
  • Уламжлалт анагаах ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрүүл мэндийн яам, Бутаны Хаант Улсын Эрүүл мэндийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
  • Өндөрлөг нутгийн мал аж ахуй болон бэлчээрийг хөгжүүлэх техникийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Бутаны Хаант Улсын Хөдөө аж ахуй, мал аж ахуйн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
  • Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам болон Бутаны Хаант Улсын Боловсрол, ур чадвар хөгжлийн яам хоорондын Боловсролын салбар дахь харилцан ойлголцлын санамж бичиг;
  • Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Соёлын яам, Бутаны Хаант Улсын Дотоод хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг;
  • Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз (МNB) болон Бутаны Өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний корпорац (BBSC) хооронд телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн чиглэлээр хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг.

 

Эх сурвалж: Ерөнхийлөгчийн Тамгын Газар

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
101
Зураг
ХАХА
64
Зураг
ЗӨВ, ГОЁ
3
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БАХАРХМААР
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
41 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Аавынх Нь Амины Өртэй Иргэн ХүрэлсҮХ [188.241.83.178] 2024/7/16
Эмэгтэй хүнийг ажлаар барьцаалсан ИЧМЭЭР ”луйврын сонгуулийн ёрынхулгайч хочтой Ухна овогт ХүрэлсҮХ (1968 он) эмэгтэйд үзүүлдэг бузрын ажлын мөлжлөгийн дарамтаа даруй ЗОГСОО. ТАМГА ОДОНГОО боль, одоо Эмэгтэйг буцаад ЗГазарт нь буцааж ажиллуул. Хулгайчийн үүр болсон Ялтанд үйлчилдэг Тамгын газрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг чамд үйлчилгээний ӨРГҮЙ, мөлжигч ХүрэлсҮХ авлигын төлөө амиа өгсөн ЯЛТАН. Хадгаламж улсын банкны 14.2 тэрбум төгрөгийг завшсан БАНКНЫ хулгайч, улсын мөнгөөр казинодогч, буугүй хамгаалагчдын ард нуугдсан тогос шиг гоёсон, хөхөө шиг донгодсон төсвийн ХУЛГАЙЧ бас НҮҮРСНИЙ хулгайн жоом ХүрэлсҮХ УХНА шоронгийн лалр аа чи Шөнө орой 18:00 цагаас хойш, ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа залгадаг төрийн мөнгөний шимэгч пиздец, ядруу тархитай архичин хоосон лонхот хоолойт өөрөө болон бусдаар мессэж явуулдагаа, ордонд 3 давхарын оромжиндоо дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг ичмээр гэмт дээрэнгүй үйлдлүүдээ БОЛЬ хэрэгцээгүй лал араа Сын шлюх
0 | 0 Хариулах
Аавынх Нь Амины Өртэй Иргэн ХүрэлсҮХ [188.241.83.178] 2024/7/16
Эмэгтэй хүнийг ажлаар барьцаалсан ИЧМЭЭР ”луйврын сонгуулийн ёрынхулгайч хочтой Ухна овогт ХүрэлсҮХ (1968 он) эмэгтэйд үзүүлдэг бузрын ажлын мөлжлөгийн дарамтаа даруй ЗОГСОО. ТАМГА ОДОНГОО боль, одоо Эмэгтэйг буцаад ЗГазарт нь буцааж ажиллуул. Хулгайчийн үүр болсон Ялтанд үйлчилдэг Тамгын газрын Шагналын тасгийн дарга Ө.Мөнгөнцэцэг чамд үйлчилгээний ӨРГҮЙ, мөлжигч ХүрэлсҮХ авлигын төлөө амиа өгсөн ЯЛТАН. Хадгаламж улсын банкны 14.2 тэрбум төгрөгийг завшсан БАНКНЫ хулгайч, улсын мөнгөөр казинодогч, буугүй хамгаалагчдын ард нуугдсан тогос шиг гоёсон, хөхөө шиг донгодсон төсвийн ХУЛГАЙЧ бас НҮҮРСНИЙ хулгайн жоом ХүрэлсҮХ УХНА шоронгийн лалр аа чи Шөнө орой 18:00 цагаас хойш, ажлын бус цагаар, амралтын өдөр архиа гудраад утсаараа залгадаг төрийн мөнгөний шимэгч пиздец, ядруу тархитай архичин хоосон лонхот хоолойт өөрөө болон бусдаар мессэж явуулдагаа, ордонд 3 давхарын оромжиндоо дуудаж ЭМЭГТЭЙ-н иргэний эрх чөлөөний эсрэг ичмээр гэмт дээрэнгүй үйлдлүүдээ БОЛЬ хэрэгцээгүй лал араа Сын шлюх
0 | 0 Хариулах
Зочин [5.45.98.162] 2024/7/16
Гэрээ мартсан гэсэр. Нэг яавж амарлаа. Хэн хүнгүй дараа дараачийн ажлаа бодсон дээр байх.
0 | 2 Хариулах
Зочин [126.22.9.118] 2024/7/16
Элдвээр муулаад байгаа хүмүүс хөөрхий, ер нь юм бүхнийг өөлж муулж явдаг чинь өөрөө юу ч чадахгүй суга болохоороо өөрөө өөртөө хорсож бухимдсан лүүзерүүдийн л ажилшдээ. Энэ хүн чинь ирэхдээ Чингис хааны минь хөшөөнд гүнээ мэхийж хүндэтгэл үзүүлсэн юм шүү. Хаан ч бай, харц ч бай зочин гийчинг дээд зэргээр хүндэтгэн ханддаг нь язгуурын монгол ёс шүү.
5 | 0 Хариулах
Зочин [73.132.157.15] 2024/7/16
Хатан нь ямар хөөрхөн юм бэ!!!
0 | 0 Хариулах
Холимогууд [202.55.188.86] 2024/7/15
Монгол хятад энэтхэг төвдийн холимог улс биз царай н яг л....Гэхдээ хужаагийн боол улс төвд улсаас дээр эрх чөлөөт улс юм. Шарын шашин шүтэж бган тэнэг юм даа. Гадны шарын шашинуудыг хаячихаад дэлхийн хамгийн сүүлийн үеийн текник
1 | 4 Хариулах
Sempre [80.153.203.139] 2024/7/15
Jinhene erhemseg hosuud baila. Baigali delhiide eeltei uuriin gesen philosophytoi daruuhan engiin enh taivanch saihan orniig muuhai capitalist, sociolist... munguni booluud suidleed haychih wii. Ene ih shunal heregleenii bool bolson delhiid gants ch gsen iim uls baigaad talarhay 🙏🏻
3 | 0 Хариулах
мояа [83.217.9.73] 2024/7/15
Жавзанпагмаа үнжий² 😘
1 | 1 Хариулах
Зочин [66.181.177.33] 2024/7/15
Нүдэнд дулаахан залуухан сайхан хүмүүс бна лээ.
4 | 0 Хариулах
Зочин [66.181.161.178] 2024/7/15
Nemergui ats
1 | 4 Хариулах
ЗОЧИН [66.181.189.193] 2024/7/15
ЧИ ӨӨРӨӨ?
1 | 0 Хариулах
Заа [223.118.50.121] 2024/7/15
Дамар Данх 2 ээлжилж Хатантай яаачих гэд 7 хоног үзлэээ адаг сүүлд нь Хаан хилэгнэж, Дамарыг 2 хөлийн хумсыг Данхын гарын хурууны хумсуудыг суга татлаа даа!!!!! Худлаа гэвэл шалгаарай
3 | 2 Хариулах
Заа [223.118.50.121] 2024/7/15
Бахан Чицага тавьж бгад явсан уу?
0 | 2 Хариулах
irgen [14.1.81.44] 2024/7/15
сайн яваарай!
3 | 0 Хариулах
Сайхан сэтгэгдэл үлдээлээ [103.57.94.180] 2024/7/15
Бутаны Хаан Хатан 2 сайхан сэтгэгдэл үлдээлээ.
5 | 0 Хариулах
Зочин [59.153.112.76] 2024/7/15
Би орчин үеийн мэргэжил эзэмшсэн, надад атаархал, орхигдох айдас байхгүй. Надад кока кола жирийн л нэг ундаа. Надад хог дээр үсрэх гэсэн юм толгойд орж ирдэггүй.
1 | 0 Хариулах
Зочин [139.5.219.47] 2024/7/15
манайх, бутан 2 л энд тэнд айлчлахаараа харлах шахах юм
2 | 6 Хариулах
Зочин [139.5.219.47] 2024/7/15
60% нь бичиг үсэггүй, ядуу талдаа нэг ёсны хойд со ш дээ. нэг их чухал хүн урьчихсан юм шиг тархи угаагаад
2 | 10 Хариулах
Зочин [122.201.31.237] 2024/7/15
Торгоор гангардаггүй л харлаа. Үндэсний хувцас эгэл тусмаа хэрэглээтэй юм байна
8 | 0 Хариулах
Зочин [178.20.55.182] 2024/7/15
Бид шарын шашин, мухар сүсгээр тархи толгойгоо бүрэн форматлулцан дэлхийн хамгийн ядуу улсыг шүтэж амьдрах нь дутаа юүү?
0 | 8 Хариулах
Зочин [66.181.177.33] 2024/7/15
Хэнийг шүтэх чиний хэрэг. Байдангаа шүтээч дээ хэн боль гэсийн
2 | 0 Хариулах
Зочин [104.244.79.44] 2024/7/15
Хамгийн ядуу улсын "хаан" ядуу ардаар тэжээлгэж бодож санах юмгүй энгээд зүгаалаад явж байх...
1 | 7 Хариулах
wtf [66.181.182.10] 2024/7/15
ywj sanaa amarlaa idda ym aa neeree
1 | 6 Хариулах
Baldan [202.126.90.201] 2024/7/15
Их таатай хүмүүс санагдлаа. Баярлалаа, баяртай. Монгол болон Бутан улсууд хоорондоо ойртож нөхөрлөмөөр юм байна, их төстэй улсууд бдийн бн аа
9 | 2 Хариулах
Зочин [202.179.18.124] 2024/7/15
Балба гэх мэт өөр улсад бас очвол гадаадад очсон с анагдахгүй. Шашны тал нь ижил болохоор ижил төстэй зүйл их харагдана.
1 | 2 Хариулах
Зочин [202.126.89.182] 2024/7/15
Хэдэн шавар байшинтай гацааны газар бна лээ
4 | 13 Хариулах
Зочин [23.108.99.100] 2024/7/15
энэ хүүхэн Хаан, Хатан хоёрын голд орж зургаа татуулдаг нь арай л бүдүүлэг, үл хүндэтгэсэн, попорсон, нарциссист классик мангар харагдаж байна.
11 | 3 Хариулах
Зочин [146.70.46.34] 2024/7/15
Би өмөөрөөгүй шүү энэ хүүхэнд дургүй. Гэхдээ өөрөө дунд нь орж гүйгээд зураг даруулаагүй байхаа
2 | 2 Хариулах
ха ха [103.57.94.180] 2024/7/15
мээм нь аман дээрээ гараад л дайраад дунд нь орчихож. ГХ сайдад тохирох хүн биш. МАН-н сонгуулийн хуудсыг хэвлэдэг хэвлэлийн хувийн компанитай хүн
3 | 1 Хариулах
Зочин [23.108.99.100] 2024/7/15
Ядуу тарчиг Бутан улс өөрсдийгөө хамгийн аз жаргалтай гэж тархиа угаалгасаар ирсэн. Бодит байдал дээр очоод үзвэл ирээдүй юу ч байхгүй, хөгжилгүй, зоо парк харна.
5 | 11 Хариулах
мояа [83.217.9.73] 2024/7/15
Чам шиг өсөхийн өлөн мөнгөнөөс өөр юм боддоггүй өрөөсөн бөөрөөрөө айфон бургер авч чадах тэнэгүүдээм өөр хүмүүс бас байдаг юмаа
2 | 0 Хариулах
Зочин [37.140.223.65] 2024/7/15
Энэ хоёр наадмаас залхаж уйдаж бушуухан Бутан руугаа явахын түүс болсон байхаа.
5 | 7 Хариулах
Зочин [66.181.161.134] 2024/7/15
орк улнуудн нутагт бараг харлах шахуу шаажээ дэ
3 | 5 Хариулах
Зочин [202.126.90.164] 2024/7/15
Мань шиг ажилгүй гар байна даа.7 хоног амарч зугааллаа шүү.
4 | 7 Хариулах
Зочин [211.36.142.39] 2024/7/15
Баяртай Ванчиг хаантан
5 | 2 Хариулах
Гэрэлмаа [139.5.217.104] 2024/7/15
Аян замдаа алжаалгүй сайн яваарай.Ард түмнээ хүчирхийллээс ангид оршоохын төлөө аз жаргалыг эрхэмлэгч хүмүүнлэг нинжин үлгэр дууриалалтай сайхан удирдагчид юмаа. Баярлалаа
12 | 2 Хариулах
Зочин [66.181.179.20] 2024/7/15
Ih l taivan uur utsaar hov jiv hulgai avilgal baihgui oron ym shigee mgl avilgalchid hicheel zaagaad yavuultsiin bich bizdee
9 | 1 Хариулах
Ffk [66.181.161.29] 2024/7/15
Ovoo udlaa shuu
4 | 3 Хариулах
Зочин [104.28.71.89] 2024/7/15
Bhutanuud taivan dulguuhun humuus baidiin, Haan n bas yag l tiim hun bna
9 | 2 Хариулах
Зочин [37.140.223.73] 2024/7/15
Бутан гэж түвд шиг шашнаас өөр юу ч үгүй уйтгартай орон.
5 | 15 Хариулах
мояа [83.217.9.73] 2024/7/15
Чамд бол Амеркийн баас байсан ч гоё байх тэ лгбт педо фентанил гээд сайхан уйтгаргүй амьдралаа тийм үү 😄
2 | 0 Хариулах