Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/07/14-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өчигдөр усны ослоор дөрвөн хүн амь насаа алджээ

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 7 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Дорнод аймгийн Хэрлэн суманд гурав, Увс аймгийн Наранбулаг суманд нэг буюу нийт дөрвөн хүн өчигдөр голын усанд эндэж, амь насаа алджээ.

Амь насаа алдсан иргэдийн хувьд 34-60 насны эрэгтэйчүүд байсан бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ усанд сэлэх гэж гол руу орсон байна.

Аялал, зугаалгын цаг үргэлжилж байгаа энэ өдрүүдэд голын усанд осолдох иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаа тул иргэн бүр хариуцлагатай байж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулав. Үүнд:

  • Гол, усны ойролцоо амарч, зугаалах үедээ согтууруулах ундаа хэрэглэхгүй байх,
  • Бага насны хүүхдийг харгалзах хүнгүй ганцааранг нь тоглуулахгүй байх,
  • Сэлж чаддаг гэж бардалгүй, аюулгүй байдлаа сайтар хангах,
  • Булчин, шөрмөс татсан үед гол усанд орохоос татгалзах,
  • Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх,
  • Зориулалтын бус хийлдэг гудас, завьтай гол ус руу орохгүй байх,
  • Баталгаат зам гүүрээр зорчих зэрэг зөвлөмжийг дагах нь таныг болзошгүй эрсдэлээс хамгаална.

 

Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар